2019-12-13 17:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн тэмцээнд амжилттай оролцлоо

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 40 жилийн ой, Монгол улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан зохион байгуулсан Монгол улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн уламжлалт тэмцээн сагсан бөмбөг 3х3,волейболл, ширээний теннис, шатар гэсэн 4 төрлөөр  2019 оны 11 дүгээр сарын 8,9-ний өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хамт олон амжилттай оролцож сагсан бөмбөгийн 3х3 тэмцээнд аваргын алтан медаль хүртсэн бол, теннисний тэмцээний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд тус тус хүрэл медаль хүртлээ.

Төрөл: Мэдээ