2019-12-13 17:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын нэгдсэн сургалт-семинар эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас жил бүр Аймаг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтэн нарын нэгдсэн сургалт-семинарыг зохион байгуулдаг.  Энэ удаад 2019 оны 11 дүгээр сарын  13,14-ний өдрүүдэд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд болж байна.

Сургалтыг нээж Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн нээж үг хэллээ.

Сургалт, семинарыг сэдэв, хөтөлбөрийг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас саналыг авч боловсруулсан байна. Энэ удаагийн сургалт-семинарт Монгол Улсын Их Хурлаас шинээр баталсан болон өргөн баригдсан хууль, хуулийн төслийн талаарх танилцуулга мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүргэлээ. Түүнчлэн сургалтын хөтөлбөр, сэдвийн дагуу холбогдох сэдэв чиглэлээрх сургалт үргэлжилж байна.

Төрөл: Мэдээ