2019-12-13 17:15
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээл шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Иргэдийн оролцоо II” төслөөс санаачилсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээл шалгаруулах уралдаан”-ыг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд зарласан. Уралдаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн  үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүмүүс идэвхтэй оролцлоо. Уралдааны шилдгийг шалгаруулах ажлын хэсэгт Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Иргэдийн оролцоо II төсөл, Хүний эрхийн үндэсний комисс, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын төлөөллийг оролцуулан хуралдаж уралдаанд оролцуулахаар ирүүлсэн бүтээлүүдтэй танилцан дүнгээ гаргалаа.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн бүтээл шалгаруулах уралдаан”-ы видео бүтээлийн төрөлд:

Тэргүүн байрт:

–    “Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо”-ноос ирүүлсэн бүтээл;

Бүтээлийн үзэх бол ЭНД дарна уу.

Хоёрдугаар байрт:

–      Иргэн Ц.Бямбацогтийн ирүүлсэн бүтээл;

Бүтээлийн үзэх бол ЭНД дарна уу.

Гуравдугаар байрт:

–       Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн клиник сургалтын төвийн ирүүлсэн бүтээл;

Бүтээлийн үзэх бол ЭНД дарна уу.

Тусгай байрт:

–       Хэнтий аймгийн “Өндөрхаан” телевизийн бүтээл тус тус шалгарлаа

Богино хэмжээний аудио бүтээлийн төрөлд шүүгчдийн бүрэлдэхүүн хуралдаж ирүүлсэн бүтээлүүдээс тэргүүн байрт шалгарах шаардлага хангахгүй гэж үзэн дэд байрт Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн клиник сургалтын төвийн аудио бүтээлийг шалгарууллаа. Шагналын эзэд 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд шагналаа гардаж авлаа.

Шагналыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Иргэдийн оролцоо II төслийн зохицуулагч, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Сүнжид, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд гардууллаа.

 

 

Төрөл: Мэдээ