2019-12-13 17:15
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд  эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын  XII  ээлжийн сургалт “Иргэдийн оролцоо II төсөл”,  Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт эхэллээ. Сургалтад Өвөрхангай аймгийн эрх зүйн хөтчөөр ажиллаж буй иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны ажил хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын төвийн багш, арга зүйч мөн Арвайхээр сумын багийн зохион байгуулагч зэрэг ажил, мэргэжлийн 55 албан хаагч хамрагдаж байна.

Сургалтыг нээж Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга А.Ишдорж  үг хэлэхдээ: аймагтаа “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх ажилд  Засаг Даргын Тамгын газар бүх талаар дэмжиж, Өвөрхангай аймагт бэлтгэгдсэн эрх зүйн хөтөч нарын ажиллах боломжийг хангаж, хамтран ажиллах талаар онцлон тэмдэглэв.

Тус сургалт 11дугаар сарын 28-н, 11 дүгээр сарын 29-ний  өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үргэлжилнэ.

Төрөл: Мэдээ