2019-12-13 17:14
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Үндсэн хуулийн эхийг баригч – Б.ЧИМИД” олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай боллоо

Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдсан “Үндсэн хуулийн эхийг баригч – Б.Чимид” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай өндөрлөлөө.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бирагийн Чимидийн мэндэлсний 85 жилийн ойн хүрээнд УИХ-ын Тамгын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Чимид” сан, МУИС, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа.

Хуралдаанд  хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ж.Амарсанаа “Үндсэн хуулийг тайлбарлагч”, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, академич Ц.Нарангэрэл “Монголын хууль зүйн домог – Б.Чимид багш”, Хууль зүйн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал “Хууль тогтоох эрх мэдлийн Үндсэн хуулийн шинэтгэл” , хууль зүйн шинжлэх ухааны доктор, гавьяат багш Л.Баасан “Профессор Б.Чимид ба сурган хүмүүжүүлэх ур чадвар”, Улсын Их Хурлын гишүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, гавьяат хуульч, Б.Чимидийн нэрэмжит анхны шагналт Д.Лүндээжанцан “Дэлхий нийтийн Үндсэн хуулиудын нийтлэг зарчим ба Монгол загвар”, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, гавьяат хуульч Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн хяналтын Монгол загвар: Үндсэн эрхийн хамгаалал ба эрх мэдлийн тэнцвэр” сэдвээр илтгэл хэлэцүүлж оролцлоо.

 

Төрөл: Мэдээ