2019-12-13 17:12
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗ, СОНИН, ЦАХИМ ХУУДАСНЫ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, “Иргэдийн оролцоо II” төсөл, Орон нутгийн хэвлэл, мэдээллийн холбоотой хамтран иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Орон нутгийн телевиз, сонин, цахим хуудасны бүтээл шалгаруулах уралдаан”-ыг 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд зарласан. Тус уралдаанд орон нутгийн хэвлэл, мэдээллийн байгууллагууд төрөл тус бүрт идэвхтэй оролцож нийт 20 шахам бүтээлүүдийг ирүүлсэн байна. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Иргэдийн оролцоо 2 төсөл, Монголын Хуульчдын Холбоо, Орон нутгийн Хэвлэл мэдээллийн Холбооны төлөөллийг багтаасан баг шалгаруулалтыг зохион байгуулж дүнг нэгтгэн гаргалаа.

Уралдааны видео бүтээлийн төрөлд:

Тэргүүн байрт:

–       Архангай аймгийн “АВ” телевизийн Газрын тухай хууль, бэлчээр ашиглалтын сэдвээр бэлтгэсэн зохиомжит бүтээл;

Хоёрдугаар байрт:

–       Төв аймгийн Төв телевизийн Эд хөрөнгийн өв залгамжлагчдын эрх зүйн мэдлэгт зориулсан богино хэмжээний видео бүтээл;

Гуравдугаар байрт:

–       Дорнод аймгийн Дорнод телевизийн “Жолоочийн хариуцлагын даатгал” сэдэвт бүтээл;

Тусгай байрт:

–       Төв аймгийн Төв телевизийн “Хог хаягдлын талаарх асуудал хөндсөн” бүтээл;

–     Төв аймгийн Төв телевизийн Аргагүй байдлаас үйлдэгдсэн зөрчил сэдэвт бүтээл

–    Өмнөговь аймгийн Алтанговь телевизийн Зам тээврийн осол гэмтэлтэй холбоотой сэдэвт бүтээлүүд тус тус шалгарлаа.

Уралдааны сонины нийтлэлийн төрөлд:

Тэргүүн байр:

  • Архангай аймгийн “Архангайн амьдрал” сонины сэтгүүлч О.Амарзаяагийн “Ашиглавал боломж, сэтгэвэл хүч бий” нийтлэл;

Хоёрдугаар байрт:

  • МонЦаМе агентлагийн Увс аймаг дахь сэтгүүлч Б.Батхүүгийн “Төрийн албаны тухай хууль” нийтлэл;

Гуравдугаар байрт:

  • Хэнтийн аймгийн “Хэнтийн мэдээ” сонины сэтгүүлч Д.Одонтунгалагийн “Аравтын системийг анх удаа аймагтаа хэрэгжүүлэхээр шийдэв” нийтлэл тус тус шалгарлаа

Уралдааны цахим хуудасны нийтлэлийн төрөлд:

Тэргүүн байрт:

  • Дорноговь аймгийн “Өнөөгийн Дорноговь” цахим хуудас сэтгүүлч С.Бэрцэцэгийн “Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй” нийтлэл;

Хоёрдугаар байрт:

  • МонЦаМе агентлагын Увс аймаг дахь сэтгүүлч Б.Батхүүгийн “Охидын хүчирхийлэлд цэг тавихсан” нийтлэл;

Гуравдугаар байрт:

  • Хөвсгөл аймгийн “Эрх чөлөө” сонины сэтгүүлч Х.Нямжаргалын “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь иргэний оролцоо” нийтлэл;

Тусгай байрт:

  • Дорнод аймгийн Дорнод сонины эрхлэгч Б.Туяагийн “Монгол хүн Монголдоо хөдөлмөрлөснийх нь төлөө төр ингэж даапаалж болохгүй” нийтлэл;
  • Хэнтий аймгийн Хэнтий Ekhoron21.mn сайтын сэтгүүлч Н.Түвшинжаргалын “Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдээгүй шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үү?” нийтлэл;
  • Дундговь аймгийн Дундговь Ekhoron21.mn сайтын сэтгүүлч Н.Мөнхбатын “Улсын өмгөөлөгчөөс хэн туслалцаа авч болох вэ?” нийтлэл;
  • Дорнод аймгийн “Дорнод медиа” Б.Одмаагийн “Байртай болох гээд баларсан түүх” нийтлэл тус тус шалгарлаа.

 

Төрөл: Мэдээ