2019-12-13 17:14
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ТӨВ АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд  эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын  XIII  ээлжийн сургалт “Иргэдийн оролцоо II төсөл”,  Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт эхэллээ. Сургалтад Төв аймгийн эрх зүйн хөтчөөр ажиллаж буй иргэд, сумын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны ажил хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын төвийн багш, Зуунмод сумын багийн зохион байгуулагч зэрэг ажил, мэргэжлийн 55 албан хаагч хамрагдаж байна.

Тус сургалт 12 дугаар сарын 2-н, 12 дугаарр сарын 3-ны  өдрүүдэд Төв аймгийн Зуунмод суманд үргэлжилнэ.

Төрөл: Мэдээ