2019-12-13 17:15
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтыг Төв аймагт амжилттай зохион байгууллаа

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 3.2.1-т эрх зүйн хөтөчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулах. 6.4.3-т эрх зүйн хөтөч бэлтгэх, чадавхыг нь тасралтгүй бэхжүүлэх талаар заасан. Хөтөлбөрийн дээрх зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрх зүйн хөтөч бэлтгэх ажлыг нийслэл болон орон нутагт зохион байгуулж эхлээд байна. Энэ дагуу эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын XIII ээлжийн сургалтыг Иргэдийн оролцоо II төсөл, Төв аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран амжилттай зохион байгууллаа.  Сургалтад Төв аймгийн сумдын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн ажилтан болон нийгмийн бодлогын ажилтан зэрэг 55 албан хаагч хамрагдаж байна.

Тус сургалтыг хөтөлбөрийн дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор, дэд профессор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны, сахилгын ахлах шинжээч шинжээч, Б.Эрдэнэбилэг, Хувь хүний хөгжлийн институтийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг, Дотоод хэргийн их сургуулийн багш Т.Азбаяр, Отгонтэнгэр их сургуулийн Иргэний эрх зүйн тэнхимийн багш Б.Мөнхзаяа нар хичээл заав.

Сургалтын хаалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга, Төв аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ц.Ариунбаяр нар оролцож Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалтад хамрагдсан 55 иргэнд гэрчилгээ гардууллаа.

Төрөл: Мэдээ