2020-01-26 11:40
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЗАХИРГААНЫ ХЭЛТЭСТ ТООЦООНЫ НЯГТЛАН БОДОГЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

Нэгж, алба, ажлын байр Орон тоо Ажлын тодорхойлолт Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур
1 Захиргааны хэлтэс 1 ·      Хүрээлэнгийн нийт ажилтан алба хаагчдын цалин хөлсийг үнэн зөв бодож, цалин хөлстэй холбоотой анхан шатны бүртгэл болон нягтлан бодох бүртгэлийг хөтлөх

·      Улирал, жилийн тайлан баланс гаргах, холбогдох журнал хөтлөх, санхүүгийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, шилэн дансны цахим хуудсанд мэдээллийг тухай бүр байршуулах

·      Хүрээлэнгийн нийт ажилтан, алба хаагчдын НД/ ЭМДШ-ийн дэвтрийн бичилт хийж харьяалах дүүргийн НДХ-ээр гарын үсэг зуруулж баталгаажуулах

·      Өр авлагын тооцоог сар бүр хийх, эд хөрөнгийн тооллогыг хийх, ашиглалт, хамгаалалтанд хяналт тавих

·      Бакалавраас доошгүй зэрэгтэй байх

·      Нягтлан бодогч

·      Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн

·      Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан байх

·      Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг   байх

·      Тайлан, тооцоо гаргах ажлын дадлага, туршлагатай байх

·      Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх

·      Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл;
  2. Дипломын хуулбар;
  3. Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
  4. Ажил байдлын тодорхойлолт /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон энэ мэргэжлээр ажилласан бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/
  5. Шаардлагад дурдсан ажлыг өмнө хийсэн болохыг нотлох баримтыг ирүүлэх;

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2019 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 17:00 цагийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 202 тоот өрөөнд эсхүл info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735, 11-312513

Төрөл: Ил тод байдал, Мэдээ, Хүний нөөц