2020-06-07
+(976)-11-315735 | Монгол хэл | English

“Бүх нийтийн эрх зүйн боловсролд бидний оролцоо” уралдааны шилдгүүд тодорлоо

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслөөс зохион байгуулсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролд бидний оролцоо” уралдаан өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Уралдаан үйл ажиллагаа болон бүтээлийн гэсэн 2 төрлөөр зохион байгуулагдсан.

Уралдааны бүтээлийн төрөлд:

-“Хөвсгөл эрх чөлөө” НҮТББ Тэргүүн байр,

үйл ажиллагааны төрөлд:

-“Тунгаамал төв” ТББ тэргүүн байр,

-Хэнтий аймгийн Баян-Овоо сумын “Хадтай” малчдын бүлэг Дэд байранд шалгарч батламж, мөнгөн шагналаа гардан авлаа.

Бүх нийтийн эрх зүйн боловсролд хувь нэмрээ оруулан ажиллаж буй уралдаанд шалгарсан болон нийт энэ үйлсэд гар бие оролцон ажиллаж буй ТББ-ууд, иргэдийн бүлгүүдэд цаашдын ажилд нь амжилт хүсээд, шинэ оны мэнд хүргэе!
Төрөл: Мэдээ