2020-06-07
+(976)-11-315735 | Монгол хэл | English

ХУУЛЬ ЗҮЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН КЛИНИК СУРГАЛТЫН ТӨВҮҮДТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 50 дугаар тогтоолоор 2018 оны 2 дугаар сард батлуулснаас хойш 1 жил 10 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд заасан олон зорилтот ажлыг хийж байна. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хууль зүйн их, дээд сургуулиудтай хамтран ажиллах төлөвлөгөө хэрэгжүүлж ажиллахаар заасан.

Энэ дагуу Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн ажлын алба болох Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хууль зүйн их, дээд сургуулиудтай тухайлбал, МУИС-ийн Хууль зүйн зүйн сургууль, Дотоод хэргийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Шихихутуг их сургууль, Их засаг олон улсын их сургууль, Орхон их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Монголын Үндэсний их сургуультай  хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна. Ялангуяа эдээр сургуулийн клиник сургалтын төв, багш, оюутантай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  хамтран ажиллах төлөвлөгөө хэрэгжүүлэн ажиллахаар тохиролцлоо.

Төрөл: Мэдээ