2020-06-07
+(976)-11-315735 | Монгол хэл | English

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУД ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ АЖИЛД ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг 3.2.1-т эрх зүйн хөтөчийн тогтолцоо бий болгох; 3.2.6-д төрийн болон төрийн бус байгууллагууд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд мэргэшсэн эрх зүйн хөтөч ажиллуулахаар заасан. Түүнчлэн Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар баталсан “Эрх зүйн хөтчийн ажиллах журам”-д  “Төрийн бус  байгууллагын оролцоотойгоор бэлтгэх эрх зүйн хөтөч нь нийгмийн тодорхой зорилтот бүлэгт чиглэсэн байдлаар үйл ажиллагаа явуулж болно” хэмээн заасан.

Энэ дагуу тус үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллагч байгууллага болох “Нээлттэй нийгэм форум” болон Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран нийгмийн зорилтод бүлэгт эрх зүйн хөтөч болж ажиллах иргэдийг эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн дагуу 12 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд сургалтад хамруулж бэлтгэж байна. Сургалтад аймаг, нийслэлийн дүүргүүдээс тус холбооны салбар зөвлөлийн зохицуулагчид болох 35 иргэнийг хамруулж байна.

Төрөл: Мэдээ