2020-08-06
+(976)-11-315735 | Монгол хэл | English

ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ УВС АЙМАГТ ЭХЭЛЛЭЭ

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд  эрх зүйн хөтөч бэлтгэх сургалтын  XV  ээлжийн сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэн, Иргэдийн оролцоо II төсөл, Увс аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт эхэллээ. Сургалтад Увс аймгийн эрх зүйн хөтчөөр ажиллаж буй иргэд, сум, тосгодын Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, Хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн, Насан туршийн боловсролын төвийн багш, ЕБС-ийн нийгмийн ажилтан зэрэг ажил, мэргэжлийн 60 албан хаагч хамрагдаж байна.

Сургалтыг нээж Увс аймгийн Засагдаргын Тамгын газрын дарга С.Батжаргал, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ХЗСМСТ-ийн дарга А.Түвшинтулга нар үг хэллээ.

Тус сургалт 12 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд үргэлжилнэ.

Төрөл: Мэдээ