2020-06-07
+(976)-11-315735 | Монгол хэл | English

“ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР” зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачилсан “ДОКТОРАНТУУДЫН ЦУВРАЛ СЕМИНАР” 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хуульчдын танхимд амжилттай зохион байгуулав. Энэ удаагийн семинарт МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант Б.Батчимэг “Газар эзэмших гэрээ захиргааны гэрээ болох нь” сэдвээр, Дотоод хэргийн их сургуулийн докторант М.Ванчигмаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэл” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв. Тус семинарыг Хууль зүйн зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал нээж үг хэлж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн бүтээлээс гардуулан өгөв. Семинарыг Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Халиунаа хөтлөн явууллаа.

Энэхүү семинар нь докторант судалгааны ажлын үр дүнгээ илтгэн хэлэлцүүлэх, нийтэд таниулах, тэдний санал, шүүмжийг хэлэлцүүлэх зорилготой юм. Докторант Б.Батчимэг судалгааны ажлын сэдвийн хүрээнд газар эзэмших гэрээ, захиргааны гэрээний шинж, эрх зүйн хамгаалалт, гэм хор, хохирол барагдуулж буй байдалд дүн шинжилгээ хийж асуудлыг тодорхойлсон байна.

Докторант М.Ванчигмаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь иргэний нэхэмжлэлтэй холбоотой эрх зүйн зохицуулалтыг практикт хэрхэн хэрэгжүүлж буй талаарх асуудал, иргэний нэхэмжлэгч тогтоож буй байдал, тус зохицуулалтай холбоотой эрх зүйн хийдэл, тулгамдаж буй асуудлыг судалгааны үр дүнд тулгуурлан тодорхойлсон байна.

Докторантуудын цуврал семинарт хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш, оролцогчид санал, шүүмж, зөвлөгөө өгч, эрдмийн ажилд нь амжилт хүсэв.

Төрөл: Мэдээ