2020-08-15
+(976)-11-315735 | Монгол хэл | English

“Үндсэн хуулийн хэл” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг амжилттай боллоо

“Үндсэн хуулийн хэл” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг 2019 оны 12 дугаар сарын 23-нд Хуульчдын танхимд амжилттай зохион байгуулав. Тус хэлэлцүүлгийг Хууль зүйн зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг нээж үг хэлэн, ХЗҮХ-ийн бүтээлийн дээжээс гардуулан өглөө.

Энэхүү хэлэлцүүлэг нь Үндсэн хуульд тусгагдсан нэр томьёоны асуудлыг хөндөн хэлэлцүүлэх зорилготой юм. Энэхүү хэлэлцүүлэгийн үндсэн илтгэгчээр Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич Ж.Амарсанаа Үндсэн хуулийн хэл сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн бол чиглүүлэгчээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Амаржаргал оролцов.

Дээрх сэдвийн хүрээнд хуулийн нэр томьёог жигдлэх, хуулийг нэг мөр хэрэглэх, хууль тогтоомжийн төсөл боловсруулах, төслийг хэлэлцэн батлахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн нэр томьёог зөв ойлгож Үндсэн хуульд хэрэглэсэн нэр томьёог бусад хууль тогтоомж, эрх зүйн актад тусгаж, Үндсэн хуульд нийцүүлэн хэрэглэх шаардлагын талаар дурдсан нь өнөөдрийн хэлэлцүүлгийн онцлог байлаа.

Төрөл: Мэдээ