2020-08-15
+(976)-11-315735 | Монгол хэл | English

ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ГБХ-ийн хэргийн шүүх хуралдааны ажиглалтын журам, гарын авлагыг боловсруулж, ажиглагчдыг сургах Үндэсний зөвлөхүүд

ОУХЭЗБ-ЫН ТУХАЙ

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь эрх зүйн шинэтгэл хийх, институцыг бэхжүүлэх чиглэлээр засгийн газар болон иргэдийг чадавхжуулах замаар энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжил, эдийн засгийн боломжийг дэмжин ажилладаг.

ОУХЭЗБ-ын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.idlo.int цахим хуудас болон төслийн фэйсбүүк @IDLOmongol хуудаснаас авна уу.

ОУЭЗХБ МОНГОЛ УЛСАД

ОУХЭЗБ нь 2012 оноос хойш худалдааны эрх зүйн төслүүдээр дамжуулан Монгол Улсад эрх зүйт ёсыг төлөвшүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад хувь нэмрээ оруулж ирсэн. Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй үр бүтээлтэй хамтын ажиллагааг бий болгосон юм.

2019-2022 онд Канад Улсын Гадаад Хэргийн яамны дэмжлэгтэй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

Шүүхэд хэрэг хянан шийвэрлэх ажиллагаанд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (ГБХТтХ) болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд ажиглалт хийж, үнэлгээ өгнө. Үүнд ГБХ-ийн зөрчил, гэмт хэргийн шүүх хуралдаанд, шаардлагатай тохиолдолд гэр бүл цуцлалт, хүүхдийн тэтгэлэг тогтоох зэрэг иргэний хэргийн шүүх хуралдааныг ажиглах болно. Ажиглалт нь шүүн таслах ажиллагаанд хохирогч төвтэй хандлагыг  ашиглаж байгаа эсэх, түүний дотор ГБХ-ийн хэргийг хэрэгсэхгүй болгох шалтгаан, хохирогчийг хамгаалах, хохирогчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдал зэрэгт үнэлгээ өгч зөвлөмж гаргана. Шүүх хуралдааны ажиглалтыг Улаанбаатар хотын шүүхүүд дээр гүйцэтгэнэ.

Зөвлөх дараах үүргийг гүцэтгэнэ:

  • ГБХ-ийн шүүх хуралдааны ажиглалтын журам, гарын авлагыг Монголын нөхцөлд нийцүүлэн боловсруулах;
  • ГБХ-ийн шүүх хуралдааны ажиглалтын журам, гарын авлагыг боловсруулахад төслийн ОУ-ын эксперттэй зөвлөлдөн хэрэгжүүлнэ;
  • ГБХ-ийн хэргийн шүүх хуралдаанд ажиглалт хийх ИНБ-ууд, эрх зүйчдийн багт  шүүх хуралдааны ажиглалтын арга зүйн сургалтыг ОУ-ын эскпертийн хамт зохион байгуулах;
  • Шүүхийн салбарын үйлчилгээний үнэлгээний хуудсыг боловсруулах, ГБХ-ийн хэргийн шүүх хуралдааны ажиглалтын журам туршиж үзэх зорилгоор шүүх хуралдааны дадлага ажиглалтыг хийхэд ажиглагчдад дэмжлэг үзүүлэх;
  • Шүүх хуралдааны ажиглалтын үр дүнд ажиглагчдын гаргасан мэдээлэлд дүн шинжилгээ хийх, ажиглалтын арга зүйг сайжруулах уулзалт, хэлэлцүүлгийг удирдан явуулах;
  • ОУ-ын эксперттэй хамтран шүүх хуралдааны ажиглалтаас гарсан үр дүн, зөвлөмжийг нэгтгэх;
  • Жендэрийн эрх тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, ГБХ-ийн суурь ойлголт, хүний эрхэд суурилсан, хохирогч-төвтэй хандлагын талаарх сургалтанд хамрагдах;
  • ОУХЭЗБ-ын сургагч багш бэлтгэх онлайн сургалтанд хамрагдаж, сертификат авсан байх;
  • Төслийн менежерт ажлын үйл явцыг тайлагнана.

Сургалтанд ажиглагчдад шаардлагатай онол, практикийн асуудлыг хөндөнө. Үүнд:

  1. Шүүх хуралдааны ажиглалтын эрх хэмжээ, үзэл баримтлал, ур чадвар, практик арга техник;
  2. ГБХТтХ болон бусад холбогдох хууль тогтоомж, эрүүгийн хуулийн үндсэн асуудал болон процесс ажиллагаа.

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Боловсрол

  • Эрх зүйн магистр болон түүнээс дээш зэрэгтэй. Докторын /PhD/ зэрэгтэй бол давуу тал болно.

Ажлын туршлага

  • Сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулж байсан туршлагатай;
  • Шүүхийн үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилтэнд мониторинг хийж байсан туршлагатай;
  • Оролцоонд суурилсан-сургалт удирдан чиглүүлэх туршлагатай;
  • ГБХ-ийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр ажилласан туршлагатай;
  • Шүүх хурлын ажиглалт хийж байсан туршлагатай бол давуу тал болно;

Техникийн ур чадвар:

  • ГБХ-ийн гэрч, хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх зарчмууд, олон улсын сайн туршлагын талаар мэдлэгтэй;
  • ГБХ-тэй тэмцэх тухай Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм журам, тогтолцооны талаар мэдлэгтэй;
  • Microsoft Word, Excel, PowerPoint зэрэг програм хангамжийг сайтар эзэмшсэн. Мэдээлэл харилцааны технологийн бусад програм хангамж, интернетийг ашиглах чадвартай.

Хэлний мэдлэг:

  • Монгол, англи хэлний бичгийн болон ярианы чадвартай.

Нэмэлт ерөнхий шаардлага:

  • Бичгийн болон харилцааны өндөр чадвартай.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Сонирхсон хүмүүс өөрийн намтар (CV), өргөдлийг (cover letter) ОУХЭЗБ-ын төслийн нэгж рүү ajargalan@idlo.int хаягаар ирүүлнэ үү.

ХУГАЦАА

Дээрх мэдээлэл нь Гэрээт ажилтаны гүйцэтгэх ажлын ерөнхий шаардлагыг тодорхойлсон тул тухайн ажилд хамаарах үүрэг, хариуцлагын бүрэн жагсаалт болохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр.

Төрөл: Мэдээ