2020-01-26 11:40
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Судалгааны баг удирдах үндэсний зөвлөх сонгон шалгаруулах зар

ОУХЭЗБ-ЫН ТУХАЙ

Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) нь эрх зүйн шинэтгэл хийх, институцыг бэхжүүлэх чиглэлээр засгийн газар болон иргэдийг чадавхжуулах замаар энх тайван, шударга ёс, тогтвортой хөгжил, эдийн засгийн боломжийг дэмжин ажилладаг.

ОУЭЗХБ МОНГОЛ УЛСАД

ОУХЭЗБ нь 2012 оноос хойш худалдааны эрх зүйн төслүүдээр дамжуулан Монгол Улсад эрх зүйт ёсыг төлөвшүүлэх, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад хувь нэмрээ оруулж ирсэн. Монгол Улсын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллагууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй үр бүтээлтэй хамтын ажиллагааг бий болгосон юм.

2019-2022 онд Канад Улсын Гадаад Хэргийн яамны дэмжлэгтэй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлж байна.  Төслийн зорилго бол иргэний нийгмийн  болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлсэнээр жендэрт суурилсан хүчирхийллийн хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх боломжийг нэмэгдүүлж, хохирогч-төвтэй үйлчилгээг хүргэж, олон нийтийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх юм.

ГҮЙЦЭТГЭХ ҮНДСЭН ҮҮРЭГ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (ГБХТтХ) болон холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд тулгарч буй бэрхшээл, хийдэл, хохирогч-төвтэй хандлагыг хэрэгжүүлж байгаа байдалд тоон болон чанарын судалгаа гүйцэтгэх судалгааны багийг удирдан чиглүүлнэ.

Судалгааны зорилго нь ГБХ-тэй тэмцэхэд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн салбарын оролцогчдын үйл ажиллагааг хохирогч-төвтэй хандлагатай хэрэгжүүлэх зөвлөмж гаргаснаар ГБХ-ийн хохирогчид эрхээ эдлэх, туслалцаа авах боломжтой болох юм.

Зөвлөмжийг боловсруулахад судалгаанаас гадна төслийн хүрээнд тусдаа хийгдэх ГБХ-ийн зөрчил, гэмт хэргийн шүүх хуралдааны ажиглалтын үр дүн нэмэлт мэдээлэл болно.

Зөвлөхийн ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээллийг Англи хэл дээр төслийн фэйсбүүк @IDLOmongol хуудаснаас хүлээн авна уу.

 

Төрөл: Мэдээ