2020-08-15
+(976)-11-315735 | Монгол хэл | English

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтын дүн гарлаа.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын ажилтан, сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, оюутны эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааныг Үндсэн хуулийн өдөрт зориулан жил бүр, уламжлал болгон Монгол Улсын Үндсэн хуулийн цэц, Хууль зүйн үндэсний хүрээлэн, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Удирдлагын академи, ШУА-ийн Философийн хүрээлэн, Чимид сан, Монголын хуульчдын холбоо, Ханнс-Зайделийн сан, Эрх зүйт ёс сан, Хууль зүйн судалгааны бүтээлийн цахим сан Легал Дата зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн илтгэлийн уралдаанд судлаачийн салбарт эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, магистрант, докторант гээд нийт 6 илтгэл,  оюутны салбарт МУИС-ийн Хууль зүйн сургууль, Их засаг олон улсын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн оюутнуудаас 14 илтгэл ирүүллээ.

Уралдааны эхний шатны шалгаруулалтыг хамтран зохион байгуулагч байгууллагын төлөөллийн олонхийн саналаар шалгаруулалтыг хийлээ. Шалгаруулалтыг хийхдээ зохиогчийн талаарх мэдээллийг авалгүйгээр илтгэл тус бүрийг уншин танилцаж, илтгэлийн сэдэв, шинэлэг санаа, тулгамдсан асуудал-шийдэл дэвшүүлсэн байдал, практик ач холбогдлыг нотолсон эсэх, логик агуулгатай эсэх, санаагаа товч бөгөөд тодорхой, оновчтой дэвшүүлсэн эсэх, гаргасан дүгнэлт, санал  бодитой эсэх, ишлэл зүүлтийг зохих ёсоор авсан эсэх, удирдамжид тавигдсан бусад шаардлагыг хангасан эсэхийг харгалзан үзлээ.

  • Уралдааны шатны шалгаруулалтын дүнгээр судлаачийн салбарт:
    С.Номынбаясгалан “Хууль тогтоох байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллийг хангах асуудлыг сонгуулийн тогтолцооны үүднээс авч үзсэн нь”;
  • Г.Оюундарь “Нам байгуулах шалгуурыг монгол улсын үндсэн хуулийн нэмэлтээр бүрдүүлсэн нь хүний эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан эсэх талаарх судалгаа”;
  • А.Түвшинтөгс “Сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх эрхээ хэрэгжүүлэхэд тулгамдаж буй хууль зүйн асуудал”;
  • С.Асланбек” Монгол Улсын Үндсэн хууль дахь үндэсний баялгийн сангийн тухай зохицуулалт ба олон улсын туршлага”;
  • О.Хишигмөнх, Б.Досжан “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлсэн эсэх тухай асуудалд” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Оюутны салбарт:

  • Б.Лхагважаргал, Х.Норовсүрэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хараат бус, бие даасан байдлыг үндсэн хуулиар хамгаалах нь”;
  • Л.Энхтайван “Нутгийн өөрөө удирдах ёс дахь хууч хамаарал буюу ардын депутатуудын хурлын хэв маяг, түүнийг халж үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх нь”;
  • Б. Сэрдамба, П. Аззаяа  “Монгол дахь улс төрийн намын эрх зүйн орчин ба улс төрийн эрх чөлөө”;
  • Ч.Сонинбаяр “Хойч үеийнхний хүрээлэн буй орчны эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь”;
  • Б.Тогмидсүрэн “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал ба Үндсэн хуулийн цэцийн оролцоо” сэдэвт илтгэл тус тус шалгарлаа.

Илтгэлийн уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 9.00 цагаас Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэлнэ.

Төрөл: Мэдээ