2020-01-26 11:38
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ЭРХ ЗҮЙН САЛБАР ДАХЬ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хүндэт хуульч, эрдэмтэн, судлаач таныг 2020 оны 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 2-ны хооронд зохион байгуулагдах ЗҮҮН АЗИЙН ОРНУУДЫН ЭРХ ЗҮЙН САЛБАР ДАХЬ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ОЛОН УЛСЫН ФОРУМД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Зүүн Азийн орнуудын эрх зүйн салбар дахь мэргэжилтнүүдийн Олон Улсын форум нь хууль зүйн шинжлэх ухааны өнөөгийн байдлыг хэлэлцэн хуримтлагдсан туршлагаа хуваалцахын зэрэгцээ төлөвлөсөн бүс нутаг болон олон улсын хэмжээнд цаашдын  хөгжлийг урьдчилан таамаглахад чиглүүлэх үндсэн зорилтыг дэвшүүлжээ. Хурал нь Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль болон бусад эрх зүйн салбарын эргэн тойронд хэлэлцэгдэх төдийгүй хууль эрх зүйн салбарт мэргэшсэн, ОХУ, БНХАУ, Монгол Улс болон бусад улсын эрдэмтэд, судлаачид оролцдог билээ. Энэ жилийн хувьд ОХУ, БНХАУ, Монгол Улс, АНУ, ХБНГУ, БНБУ, Польш, Чех, Австри зэрэг улсуудын төлөөллүүд оролцох юм.

1/ Форумын нээлт Харбин Хууль зүйн факультет байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан “Зүүн Азийн хууль эрх зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагуудын дурсамж” сэдэвт дугуй ширээний уулзалтаар эхлэх бөгөөд 2020 оны 6-р сарын 26-нд Улаан-Үдэд,

2/ “Зүүн Азийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны эрх зүйн үндэслэл”, сэдэвт дугуй ширээний уулзалт 2020 оны 6-р сарын 27-28-нд Байгаль нуур,

3/ Худалдаа аж үйлдвэрийн танхим, Арбитрын шүүхийн 60 жилийн ойд зориулсан “Арбитрын ажиллагаа, зуучлал, шүүхээс гадуур маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт дугуй ширээний уулзалт 2020 оны  6-р сарын 30 – 7-р сарын 2-нд  Улаанбаатар хотод болох юм.

Хэлэлцүүлэг нь Англи болон орос хэлээр явагдана.

Хэрэв энэхүү хуралд оролцохыг, мөн илтгэл хэлэлцүүлэхийг хүсвэл 2020 оны 1 дүгээр сарын 15-ны дотор хүсэлтээ uyanga_e@legalinstitute.mn хаяг руу ирүүлнэ үү.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл дээрх хаяг руу мэйл илгээх эсвэл ЭНД дарж үзнэ үү.

 

Төрөл: Мэдээ