2020-08-11
+(976)-11-315735 | Монгол хэл | English

Академич Ж.Амарсанаад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит  шагнал гардуулах ёслол өнөөдөр төрийн ордны ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо. Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн  нэрэмжит шагналыг Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа хүртлээ.

Шагнал гардуулах ёслолын дараа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хамт олон Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанааг хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ. Тэрээр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн анхны захирлаар ажиллаж байсан билээ. Өдгөө Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Эрдмийн зөвлөл”-ийн гишүүнээр ажиллаж байна.

 

Төрөл: Мэдээ