№ | Нэгж, алба, ажлын байр | Орон тоо | Ажлын тодорхойлолт | Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур |
1 | Захиргааны хэлтэс | 1 | · Хүрээлэнгийн бичиг хэрэгт ирсэн бичиг болон өргөдөл, гомдлыг цаг тухайд нь хүлээн авч бүртгэх, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөх, хариутай албан бичгийг тогтоосон хугацаанд зохих байгууллагад хүргүүлэх
· Албан бичгийн шийдвэрлэлтэд тавих дотоодын хяналтыг сайжруулах, бүртгэл хяналтын картын мэдээг тогтмол гаргаж удирдлагад танилцуулах · Хүрээлэнгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй зарим ажлын хэсгийн хурлын тэмдэглэл хөтлөх · Хүрээлэнгийн нэгжүүдээс боловсруулсан бичиг баримтуудыг хүлээн авч цэгцлэн архивлах, бүртгэлийн данс үйлдэх |
· Бакалавраас доошгүй зэрэгтэй байх
· Эрх зүйч · Архив, албан хэрэг хөтлөх талаар суралцсан · Мэргэжлээрээ нэгээс доошгүй жил ажилласан байх · Компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг ашиглаж чаддаг байх · Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх · Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой байх · Ажлын шаардлагаар илүү цагаар ажиллах |
Бүрдүүлэх материал:
- Өргөдөл;
- Диплом эсхүл мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
- Төрийн албан хаагчийн анкет, зураг 1 хувь;
- Ажил байдлын тодорхойлолт /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/
- Шаардлагад дурдсан ажлыг өмнө хийсэн болохыг нотлох баримтыг ирүүлэх;
Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2020 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 17:00 цагийн дотор Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 202 тоот өрөөнд эсхүл info@legalinstitute.mn хаягаар ирүүлнэ үү. Утас: 11-315735