2020-06-07
+(976)-11-315735 | Монгол хэл | English

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсад ажлын айлчлал хийж байна

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг тэргүүтэй төлөөлөгчид Канад Улсад ажлын айлчлал хийж байна.

Айчлалын хүрээнд Канад Улсын Хууль зүйн яамны Туслах дэд сайд Ларуи Врайттай уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж, тус яамны бодлого, гэр бүл-хүүхэд, судалгаа статитистикийн хэлтсийн хөтөлбөрүүдтэй танилцав. Айлчлалын хугацаанд төлөөлөгчид Бритиш Колумби мужийн Хууль зүйн яам , Эрх зүйн мэдээллийн нийгэмлэг, Шүүхийн номын сан, мөн Канадын Цагдаагийн коллеж, Карлтоны их сургууль, Канадын олон улсын боловсролын товчоо, Онтариогийн эрх зүйн боловсролын сүлжээ зэрэг байгууллагуудтай уулзалт хийж, бүх нийтийн  эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хийж буй ажлын талаар туршлага судлаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцож байна.

Төрөл: Мэдээ