2020-06-06
+(976)-11-315735 | Монгол хэл | English

“Монгол Улсын Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2017 оны шинэтгэл, практик асуудал” сэдэвт илтгэлтэй холбоотой саналыг цахимаар авч байна

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс Бүгд Найрамдах Солонгос Улсын Сонгсилийн их сургууль, Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, Дотоод хэргийн их сургуультай хамтран “Монгол Улсын Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2017 оны шинэтгэл, практик асуудал” сэдвээр 2020 оны 1 дүгээр сарын 27-нд зохион байгуулахаар төлөвлөгдсөн байсан.

Тус хэлэлцүүлэгт БНСУ-ын  Сонгсилийн Их сургуулийн Хууль зүйн сургуулийн профессор Жон Санхуяан Лий:

“Монгол Улсын Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2017 оны шинэтгэл, практик асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэсэн.

Гэвч Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын дагуу хэлэлцүүлгийг цуцлагдсан.

Та бүхэн тус илтгэлтэй холбоотой санал өгөх боломжтой тул tsetsegdari@legalinstitute.mn болон sora5135@naver.com хаягаар саналаа илгээнэ үү.

“Монгол Улсын Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 2017 оны шинэтгэл, практик асуудал” сэдэвт илтгэлтэй ЭНД дарж танилцана уу.

Төрөл: Мэдээ