2020-04-05 05:34
+(976)-11-315735 | @: info@nli.gov.mn | English

Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл 23 ботийг Улсын ерөнхий прокурорын газарт бэлэглэлээ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс  “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл”23 боть номыг Улсын Ерөнхий Прокурорын газарт бэлэглэлээ. Тус арга хэмжээнд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга, Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат, Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цогтбаатар, Сургалтын төвийн дарга, хууль зүйн ухааны доктор М.Гантулга нар оролцлоо.

Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат хэлэхдээ: “Прокуроруудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, судалгаа, шинжилгээ хийхэд эдгээр боть номууд ихээхэн өгөөжтэй байх болно. Ялангуяа Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг тэмдэглэх гэж буй энэ жилд Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэлийн дээж номуудыг бэлэглэж байгаа нь цагаа олсон явдал боллоо” гэлээ.

“Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхэтгэл” нь манай улсад 800 гаруй жил даган мөрдөгдөж ирсэн хууль тогтоомжуудыг нэг бүрчлэн судалж, олж цуглуулан он цагийн дараалалд оруулан эмхэтгэсэн цуврал боть юм. Хууль зүйн үндэсний хүрээлэн анх 2009 онд 16 цуврал ботийг гаргасан бол 2019 онд 17-23 дугаар ботийг эрхлэн гаргажээ.

Төрөл: Мэдээ