2020-09-22
+(976)-11-315735 | Монгол хэл | English

“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” чиглэлээр сургалтыг цахимаар зохион байгууллаа

Хууль зүйн үндэсний хүрээлэн “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор ЕБС-ийн сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр сургалт зохион байгуулж байна. Энэ удаад “Шинэ Монгол технологийн коллеж”-ийн  сургуулийн ахлах ангийн 10 гаруй сурагчдад “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвийн хүрээнд Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн талаар танилцууллаа. Сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн мэргэжилтэн В.Оюун-Эрдэнэ, Д.Цэцэгдарь нар удирдан 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Сургалтаар:

– Зөв хандлага, зан үйл төлөвшүүлэх;

– Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх /хулгай, дээрэм, танхайрах гэмт хэрэг мансууруулах бодисын хор хөнөөл/-ийн ойлголт;

– Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэдвээр анхан шатны ойлголт, мэдээллийг тус тус хүргэлээ.

Мөн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн талаарх мэдээлэл болон www.e-khutuch.mn цахим хуудас, “Хууль Зүйн Луужин” фэйсбүүк хуудас, 1800-1202 тусгай дугаарын утасны талаарх танилцуулга, мэдээллийг хүргэв.

Төрөл: Мэдээ