2020-09-22
+(976)-11-315735 | Монгол хэл | English

“Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 4 дүгээр улирлын дугаарт нийтлэл хүлээн авч байна

            Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс 16 дахь жилдээ эрхлэн гаргаж буй хууль зүйн эрдэм шинжилгээ, судалгаа, практикийн улирал тутмын “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2020 оны 4 дүгээр улирлын болон англи хэл дээрх тусгай дугаарт хуульч, эрдэмтэн, багш, судлаач Та бүхнийг эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлэхийг урьж байна.

            Ташрамд, тус сэтгүүлд нийтэлсэн бүтээлд Хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг болон Хууль зүйн их, дээд сургуулийн магистр, докторын сургалтын хөтөлбөрт эрдэм шинжилгээний багц цаг тооцдог болно.

            Сэтгүүлд ирүүлэх өгүүлэл, нийтлэл нь “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн журамд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байна. Журмыг http://nli.gov.mn/?p=435 холбоосоор орж үзнэ үү.

            Бүтээл хүлээн авах хугацаа:

  • 2020 оны 4 дүгээр улирлын дугаарт нийтлэх бүтээлийг 2020.09.01-ний өдрөөс эхлэн 2020.10.05-ны өдрийг хүртэл;
  • 2020 оны англи хэл дээрх тусгай дугаарт нийтлэх бүтээлийг 2020.09.01-ний өдрөөс эхлэн 2020.11.02-ны өдрийг хүртэл хүлээн авна.

            Бүтээл хүлээн авах хаяг: Lawjournal@legalinstitute.mn

            Утас: 11-323833, 99162913

Төрөл: Мэдээ