2020-11-28
+(976)-11-315735 | Монгол хэл | English

Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх тухай


Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 189 дүгээр тушаалаар батлагдсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу Хууль зүйн үндэсний хүрээлэн нь 2020 оны Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ажлын туршлага бүхий судалгааны  байгууллагуудыг урьж байна.

Танилцуулга, холбогдох материал, үнийн саналаа 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор info@legalinstitute.mn дараах хаягаар ирүүлэхийг хүсье.

Хууль зүйн үндэсний хүрээлэн, Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо, Хуульчдын гудамж 1, 202 тоот

Утас 315735

Төрөл: Мэдээ