“Юнисолюшн Партнерс” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

  • 2021-02-03
  • Г.Дэлгэрбаяр

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн редакцийн нийтлэлийн бодлого, үйл ажиллагаандаа баримтлах журмыг шинэчилж олон улсад нэр хүнд бүхий Скопус (Scopus)-ийн судалгааны бүтээлийн санд сэтгүүлээ бүртгүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Энэхүү зорилтын хүрээнд өнөөдөр буюу 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын салбартаа тэргүүлэгч технологийн компани болох PLAGSCAN GmbH-ийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч “Юнисолюшн Партнерс” ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд академик ёс зүйг эрдэмтэн, судлаач, олон нийтэд түгээх, оюуны өмчийг хүндэтгэх, хамгаалах, шинэ технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллах юм.