2017-06-26 02:21
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн судалгаа

Хууль зүйн судалгааны төв нь хууль зүйн нийтлэг бодлогын асуудлаар бодлогын болон хавсарга судалгааг эрх зүйн суурь судалгаанд тулгуурлан хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар болон өөрөө төлөвлөн хийж хууль тогтоомжийн төсөл боловсруулахад хамтран ажиллаж, судалгаа, мэдээлэл, онол-арга зүйн туслалцаа үзүүлнэ.

Хууль зүйн судалгааны  бүтээгдэхүүн:

  • Бодлогын судалгаа
  • Лавлагаа мэдээлэл
  • Товч тэмдэглэл
  • Судлаачийн зөвлөмж
  • Хэрэгжүүлж болох шинэ санаа
  • Баримт бичгийн төсөл
  • Илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл
  • Ном, гарын авлага.

Судалгааны төв нь дараах чиг үүргүүдийг хэрэгжүүлнэ.

  • Хууль зүйн нийтлэг бодлогын асуудлаар бодлогын болон хавсарга судалгааг эрх зүйн суурь судалгаанд тулгуурлан хийх
  • Хуулийн төсөл боловсруулах ажилд лавлагаа, судалгаа, бусад мэдээллээр үйлчлэх
  • Төрийн захиргааны төв байгууллагуудад хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судлах асуудлаар арга зүйн туслалцаа үзүүлэх
  • Эрх зүйн харьцуулсан судалгаа хийж, үндэсний хууль тогтоомжийн хөгжил, онцлогийг тандан судлах
  • Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, семинар зохион байгуулах зэргээр хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд дэмжлэг үзүүлэх
  • Гадаадын ижил төстэй судалгааны байгууллагатай хамтран ажиллах, зочин судлаач солилцох, туршлага судлах, олон улсын хурал семинарт оролцох ажлыг зохион байгуулах зэрэг болно.