2017-03-27 00:04
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгаа

Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төв нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, эрх зүйн бусад акт, шаардлагатай бусад асуудлаар эрх зүйн мэдээллийн сан бүрдүүлж хөтлөх, төрийн байгууллага, бусад байгууллага, иргэдэд холбогдох мэдээллээр үйлчлэх, хууль тогтоомжийг сонирхолтой, ойлгомжтой, хүртээмжтэй арга хэлбэрээр олон нийтэд сурталчлах, орчуулах, хэвлэн нийтлэх, хууль тогтоомжийн системчилсэн эмхтгэл, гарын авлага, баримт бичиг, бэлтгэн хэвлэж нийтэд хүргэх ажлыг эрхлэн гүйцэтгэдэг.

Тус төв нь Монгол Улсын хууль /нэмэлт өөрчлөлтийн хамт/, Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын олон улсын гэрээ, Улсын дээд шүүхийн тогтоол, яамдын сайд, агентлагийн даргын шийдвэрийг багтаасан 4200 гаруй нэгж эрх зүйн баримт бичгийн цахим мэдээллийн санг бүрдүүлж хөтлөн явуулахын зэрэгцээ Монгол Улсын хуулийн англи хэл дээрхи орчуулга 70-ыг, орос хэл дээрхи орчуулга 40 гаруйг лавлагаанд ашиглаж байна.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актуудыг онлайн сүлжээ болон CD хэлбэрээр олон нийтэд түгээж мэргэжлийн байгууллага, хүмүүст болон олон нийтэд хүртээмжтэй нээлттэй болгон хүний эрхийг хангах, байгууллага, хувь хүмүүсийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, мэдээлэл олгоход чиглэж ажилладаг.

Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төв “Хууль зүйн мэдээлэл” эмхтгэл, “Хууль зүйн мэдээ” сониныг эрхлэн гаргахаас гадна www.legalinfo.mn сайтаар дамжуулан иргэдэд хуулийг таниулан, зөвлөгөө өгч байна. Мөн иргэдэд хууль зүйн албан бус сургалтыг хийж иргэдийн эрх зүйн мэдлэгийн хүрээг тэлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.