2017-11-18 20:49
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хуульчдын номын сан

Хуульчдын номын сан нь эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч , эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан түүнчлэн нийт иргэдэд хууль, эрх зүйн чиглэлээр мэдлэг, боловсрол олгох, тэднийг хөгжүүлэх судалгааны түшиц номын сан юм.
Тус номын сан 2002 онд байгуулагдсан бөгөөд хууль, эрх зүйн чиглэлийн монгол, гадаад хэл дээр хэвлэгдсэн 4000 төрлийн 12000 орчим ном,гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүлийн фондтойгоор үйлчилгээ үзүүлж байна.

Уншигчиддаа дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  • 24 хүний суудалтай чөлөөт уншлагын танхим
  • Интернетийн үйлчилгээ
  • Гэрээр ном олгох
  • Хууль, эрх зүйн лавлагаа өгөх

Гадаад хэл дээрхи цахим эх сурвалж ашиглах
Гадаад хэл дээрх цахим эх сурвалж бүхий номын санг ашиглах үйлчилгээний хүрээнд 2017 оны I улирлаас эхлэн уншигчдад дараахь олон улсын нээлттэй мэдээллийн санг үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдүүлж байна.

ЭНД ДАРЖ электрон каталогид нэвтэрч хаанаас ч интернетээр ном, гарын авлага, товхимлоо хайлт хийх боломжтой.