2018-07-23 07:11
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Номын сангийн ажиллах журам

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын 2015 оны А/03 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь холбогдох хууль тогтоомж, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрэмд нийцүүлэн номын сангийн удирдлага зохион байгуулалт, номын фонд бүрдүүлэлт, номын сангийн үйлчилгээ, номын сангийн ажилтан, уншигчийн эрх, үүргийн асуудлыг зохицуулахад оршино.

Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт

2.1.Номын сан өөрийн үйл ажиллагаандаа эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журмыг мөрдлөг болгон хүрээлэнгийн хууль зүйн судалгааны төв (цаашид “судалгааны төв” гэх)-д харьяалагдан ажиллана.

2.2.Номын сан нь өөрийн төлбөрт үйлчилгээнээс хүрээлэнд нэмэлт орлого оруулж болно. Төлбөрт үйлчилгээний төлбөрийн хэмжээг энэхүү журмын хавсралтаар батална.

2.3.Номын сан нь чөлөөлт сонголт, фонд, цахим гэсэн үндсэн төрлөөр номын сангийн үйлчилгээг үзүүлнэ.

Гурав. Номын сангийн фонд бүрдүүлэлт

3.1.Номын сангийн фонд нь ном, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүл, судалгааны тайлан, тогтмол хэвлэл, цахим эх сурвалж зэргээс бүрдэнэ.

3.2.Номын сан-судлаач, номын сангийн менежер судлаач нар /цаашид “номын сангийн ажилтан” гэх/ шинээр хэвлэгдэн гарсан ном, гарын авлага, тогтмол хэвлэлээс худалдан авах саналыг үйлчлүүлэгчдийн санал хүсэлт, судлаачдын эрэлт хэрэгцээнд тулгуурлан улирал тутам боловсруулж, судалгааны төвийн Бодлогын ахлах судлаачаар уламжлан хүрээлэнгийн захиралд танилцуулж, худалдан авах ажлыг зохион байгуулна.

3.3.Олон улсын болон гадаад, дотоодын байгууллага, иргэний хандив, тусламжаар номын санг баяжуулж болно.

3.4.Номын сангийн ажилтан нар мөрдөж буй хууль эрх зүйн актын хүрээнд эдэлгээний улмаас хуучирсан ном, хэвлэлийг сэргээн засварлаж номын сангийн фондын эргэлтийг сайжруулах ажлыг хариуцан гүйцэтгэх ба номыг хэрэглээнээс хасах саналыг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Өмч хамгаалах зөвлөлд танилцуулж шийдвэрлүүлнэ.

Дөрөв. Номын сангийн гишүүнчлэлийн эрх нээлгэх, сунгах, цуцлах

4.1.Үйлчлүүлэгч номын сангийн гишүүнчлэлийн эрхийг нэг жилийн хугацаатай нээлгэж болно. Номын сангийн гишүүнчлэлийн эрхийг шинээр авах, хугацааг сунгуулахад хавсралтад заасан хураамж төлнө.

4.2.Уншигчийн эрх нээлгэхийн өмнө номын сангийн ажиллах журамтай танилцан зөвшөөрсөний үндсэн дээр номын сангийн гишүүнчлэлийн эрх нээлгэнэ.

4.3.Номын сангийн гишүүнчлэлийн эрх нээхэд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

a)            1 хувь цээж зураг (3х4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авахуулсан)

b)            Иргэний үнэмлэх (Жич: Улаанбаатар хотод түр оршин суугч бол тухайн оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт)

c)            Ажлын газрын үнэмлэх, оюутны үнэмлэх: /оюутны үнэмлэхгүй тохиолдолд сургуулийн тодорхойлолт, ажил эрхлээгүй бол оршин суугаа хорооны тодорхойлолт\ хүчинтэй байх

d)            Үйлчилгээний хураамжийг банкинд тушааж, баримтыг авчирч өгнө.

/Төрийн банк 900012009, Хууль зүйн үндэсний хүрээлэн, номын сангийн гишүүнчлэлийн үнэ/.

4.4.Уншигчийн эрхийн хүчинтэй хугацаа дууссанаас хойш нэг сарын дотор дахин сунгуулах ба уншигч энэхүү дүрмийн 4.3-ын b, c, d-д заасан баримтыг бүрдүүлнэ.

4.5.Энэ дүрмийн 4.4-д заасан хугацаа өнгөрсөн бол 4.3-т заасан баримтуудыг шинээр бүрдүүлэн дахин уншигчийн эрх нээлгэнэ.

4.6.Уншигчийн эрхийн үнэмлэхээ үрэгдүүлсэн, үнэмлэхний баркодыг гэмтээсэн тохиолдолд шаардлагатай хураамжийг төлж үнэмлэхийг сэргээлнэ.

4.7.Уншигчийн эрх нээлгээгүй тохиолдолд хавсралтаар баталсан тарифын дагуу номын сангийн үйлчилгээ авч болно. Уншигчийн эрхгүй тохиолдолд иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийг номын сангийн ажилтанд түр хадгалуулан үйлчилгээг авна. Бүртгэлийн хураамж, төлбөрт үйлчилгээний жишгийг тухайн үеийн бараа, үйлчилгээний үнийн өсөлттэй уялдуулан хүрээлэнгийн захирлын тушаалаар өөрчлөн тогтооно.

Тав. Чөлөөт сонголт бүхий уншлагын танхимын үйлчилгээ

5.1.Уншлагын танхимд зөвхөн зөөврийн компьютер, өөрийн өмчлөлийн ном, цаас, дэвтэр, үзэг балтай орохыг зөвшөөрнө. Цүнх, тор, овортой бусад эд зүйлсийг тээш хадгалах шүүгээнд хадгалуулна.

5.2.Уншигч 5 хүртэл номыг чөлөөт сонголтын тавиураас сонгож, номын сангийн ажилтанд бүртгүүлэн ашиглах ба ашиглаж дууссаны дараа эргүүлэн тушааж, дахин 5 хүртэлх номыг сонгон авч ашиглаж болно.

5.3.Ном хэвлэл бусад материалын бүрэн бүтэн байдлыг номын сангийн ажилтны дэргэд шалгаж авах ба гэмтэлтэй бол номын сангийн ажилтанд мэдэгдэж, зохих тэмдэглэгээг хийлгэнэ.

5.4.Судалгааны төвийн судлаачдаас бусад ХЗҮХ-ийн ажилтан номын сангийн ном, бусад материалыг ажлын таван хоногоос илүүгүй хугацаатайгаар авч хэрэглэх бөгөөд нэг удаад 5 хүртэлх тооны номыг авч болно.

5.5.ХЗҮХ-ийн судлаачид судалгаанд хэрэглэх номын сангийн ном, бусад материалыг ажлын 22 хоногоос илүүгүй хугацаагаар авч хэрэглэх бөгөөд ажлын шаардлагаар дахин ажлын 5 хоног сунгаж болно.

5.6.ХЗҮХ-ийн нийт ажилтнууд уншигчийн үнэмлэхгүй хүнд ном авч өгөхийг хориглоно.

5.7.Ажилтан ажлаас чөлөөлөгдсөн тохиолдолд номын сантай холбоотой тооцоог дуусгаж баталгаажуулсан байна.

Зургаа. Гэрээр ном олгох үйлчилгээ

6.1.Уншигчийн эрхтэй үйлчлүүлэгчид гэрээр ном олгоно.

6.2.Уншигчид гэрээр ном олгохдоо тухайн номын тоо, ширхэг, эрэлтийг харгалзан 2 хүртэл хоногийн хугацаатайгаар, 2 хүртэл номыг үнэ төлбөргүйгээр олгоно. Хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хавсралтад заасан торгууль ногдуулна.

6.3.Уншигч гэрээр ашиглаж буй номоо 2-оос дээш хоногийн хугацаагаар хэрэглэхийг хүсвэл 3 дахь хоногоос хавсралтад заасан үйлчилгээний хураамж төлөх ба хүчинтэй иргэний үнэмлэхийг номын санд үлдээн номоо авч ашиглана.

6.4.Ховор цөөн тоотой /1-3ш/, үнэтэй ном товхимол, тогтмол хэвлэл /эрх зүйн сэтгүүл/ зэргийг гэрээр олгохгүй. Номын сангийн ажилтан номыг электрон каталогиос ховор, цөөн тоотой эсэхийг тодорхойлон уншигчдад гэрээр олгох асуудлыг шийдвэрлэнэ. Бүртгэлийн үнэ нь 20000 төгрөгөөс дээш үнэтэй бол уг номыг гэрээр олгохгүй.

6.5.Номын сангийн ажилтан ном гэрээр олгох болон хүлээн авахдаа тухайн номын бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгана.

6.6.Амралтын өдрүүдийг гэрээр ном олгосон хугацаанд тооцно.

6.7.Тогтоосон хугацаанд ном буцаан хүлээлгэж өгөөгүй, алдаж үрэгдүүлсэн, бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан тохилдолд номын санд мэдэгдэж бүртгэсэн үнийг 1.5 дахин өсгөж төлөх эсхүл нэг бүрийн шинжээр ижил номыг ажлын 5 өдрийн дотор номын санд хүлээлгэн өгнө.

6.8. 6.7 заалтыг биелүүлээгүй тохиолдолд зохих арга хэмжээг шат дараалан авна.

Долоо. Цахим үйлчилгээ

7.1.Уншигчийн эрхтэй үйлчлүүлэгч цахим үйлчилгээ авна.

7.2.Үйлчлүүлэгч нь судалгааны зорилгоос бусад чиглэлээр цахим үйлчилгээг ашиглахгүй.

Найм. Уншигчийн эрх, үүрэг

8.1.Номын сангийн ажиллах журамтай танилцан түүнийг дагаж мөрдөнө.

8.2.Ном, сонин, сэтгүүл ба бусад мэдээллийн эх сурвалжуудыг хайх, сонгож авахад зөвлөгөө, туслалцаа авч болно.

8.3.Номын сангийн каталоги ашиглах, лавлагаа, ном зүйн ба бусад мэдээллийн үйлчилгээгээр хангагдана.

8.4.Уншихаар авсан ном, хэвлэл, бусад материалыг соёлтой, гамтай хэрэглэж, эзэнгүй орхихгүй байх үүрэгтэй.

8.5.Үйлчлүүлэгч уншлагын танхимд гар утсаар ярихыг хориглоно. Үйлчлүүлэгч гар утасныхаа дууг хаах, эсхүл тээш хадгалах шүүгээнд хадгалуулсан байна.

8.6.Уншигчийн эрхгүй хүн уншлагын танхимд дагуулж орох, номын сангаас авч хэрэглэж байгаа ном, хэвлэл, гарын авлага бусад материалыг танхимаас зөвшөөрөлгүй авч гарах, бусдад дамжуулахыг хориглоно.

8.7.Уншигч бусдад саад болохуйцаар чанга ярих, аливаа чанга дуу чимээ гаргах, гадуур хувцастай орох, тоглох, идэх уух зүйл авч орох номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх, бохирдуулах, ширээнд бохь наах, ширээн дээр юм зурах, бичих гэх мэт зүй бус үйлдэл хийхийг хориглоно.

8.8.Ном хэвлэл, бусад материалыг эргүүлж өгөөгүй, гэмтээсэн, алдаж үрэгдүүлсэн тохиолдолд нэг бүрийн шинжээр ижил ном, хэвлэлийг ажлын 5 өдрийн дотор хүлээлгэн өгөх эсхүл үндсэн үнийг нь 1.5 дахин, 6.4-т заасан ном, хэвлэлийг үрэгдүүлсэн тохиолдолд үндсэн үнийг 5 дахин өсгөж төлнө.

8.9.Номын сангийн ажилтны үйлчилгээний талаар тавьсан зүй зохистой шаардлагыг номын сангаар үйлчлүүлэгч биелүүлнэ.

8.10.Номын сангийн үйлчилгээ ажилтны зан харилцаа, үйл ажиллагааны талаар санал, гомдол гаргаж болно.

8.11.Уншигчийн хаягийн бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр өөрчлөлтийг хийлгэнэ.

8.12.Уншлагын танхимд саад болж буй хүнд шаардлага тавих эрхтэй.

8.13.Дараах тохиолдолд номын сангаар үйлчлүүлэх эрхийг хасна.

8.13.1.Үнэмлэхийг бусдад шилжүүлэх, засварлах;

8.13.2.Уншигчийн үнэмлэхгүй хүнд ном өгөх;

8.13.3.Ном, бусад материалыг урах, гэмтээх, засварлах, тэмдэглэгээ хийх, сугалж авах, чанарыг муутгах;

8.13.4.Гэрээр авсан ном, гарын авлагыг 2-оос дээш хугацаагаар хэтрүүлэх;

8.13.5.Номын сангийн ажилтнуудын тавьсан зүй ёсны шаардлагыг удаа дараа эс биелүүлэх;

8.13.6.Номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэх, гэмтээх;

8.13.7.Энэ журмын 6.7 ба 8.8-д заасан үүргээ биелүүлээгүй;

8.13.8.Бусад.

8.14.Уншигчийн үйлчлүүлэх эрхийг хасахдаа эхний удаа 2 сараар, дараагийн удаа уншигчийн үнэмлэхийг хураан авч дахин үнэмлэх нээлгэх эрхгүйгээр хасна.

Ес. Номын сангийг ажилтны эрх, үүрэг

9.1.Байгууллагын нэр бүхий номын сангийн тэмдэг хэрэглэнэ.

9.2.Байгууллагын дотоод журам, номын сангийн журам зөрчсөн үйлчлүүлэгчид шаардлага тавих, алдаж үрэгдүүлсэн, гэмтээсэн ном хэвлэлийг журмын 8.8-д заасны дагуу нөхөн төлүүлнэ.

9.3.Номын сангийн ажилтан нь Номын сангийн тухай хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Зохиогчийн эрхийг хамгаалах хууль бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлагдсан энэхүү дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулна.

9.4.Номын сангийн ажилтан нь үйлчилгээг үйлчлүүлэгч бүрт тэгш хүртээх боломжийг ханган ажиллаж, танхимд чимээ шуугиан гаргах, чанга ярих зэрэгт байнга хяналт тавьж ажиллана.

9.5.Номын сангийн цахим хуудсанд мэдээлэл оруулах уг сангийн бүрдүүлэлт, шинэчлэлт, ашиглалт зэрэг ажлыг хүрээлэнгийн техникийн ажилтнуудын туслалцаатайгаар гүйцэтгэнэ.

9.6.Цахим мэдээллийн тусламжтайгаар зохих журмын дагуу лавлагаа, мэдээллээр хэрэглэгчдэд үйлчлэнэ.

9.7.Ном, хэвлэлийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, хадгалан хамгаалах, сэргээн засварлах, нөхөн бүрдүүлэх үүргийг хэрэгжүүлнэ.

9.8.Шинээр ирсэн ном, хэвлэлийн мэдээг тухай бүрт шинэчлэн гаргана.

9.9.Номын сангийн ажилтан нь үйлчлүүлэгчээс ирсэн санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэлтийг шуурхай зохион байгуулан ажиллана.

9.10.Судлаачдад шаардлагатай судалгааны ном зүйн лавлагаа гаргаж өгнө.

9.11.Хүрээлэнгийн дүрэм, ажлын байрны тодорхойлолт болон энэхүү журамд заасан бусад эрх, үүргийг хэрэгжүүлнэ.

Арав. Бусад үйлчилгээ

10.1.Номын сан хууль тогтоомж, эрх зүйн актуудыг үйлчлүүлэгчийн хүсэлтээр хэвлэж өгөх үйлчилгээг үзүүлж болно.

10.2.Үйлчлүүлэгч дээрх үйлчилгээг авахдаа хавсралтад заасан үйлчилгээний хураамж төлнө.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сангийн ажиллах журмын хавсралт

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН НОМЫН САНГИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИШИГ

¹

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

ҮНЭ

/төгрөг/

1

Уншигчийн үнэмлэх шинээр нээх 3 сар

15 000

6 сар

25 000

1 жил

45 000

2

Уншигчийн үнэмлэхний хугацаа сунгах 3 сар

10 000

6 сар

15 000

1 жил

30 000

3

Уншигчийн үнэмлэх гээсэн, гэмтээсэн тохиолдолд дахин сэргээх

15 000

4

Уншигчийн үнэмлэхгүйгээр ном, хэвлэл ашиглах /1 өдөрт/

5 000

5

Гэрээр ном олгох /1  өдөрт/

500

6

Гэрээр ном олгосон номын хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх торгууль

1 000

7

Номын хуудас санаатайгаар сугалж авсан, салгасан, урсан, үрэгдүүлсэн, тэмдэглэл хийх зэргээр чанарыг муутгасан тохиолдолд Нэг бүрийн шинжээр ижил ном хэвлэлийг хүлээлгэн өгөх, авах, эсвэл үндсэн үнийг 1.5 дахин өсгөж төлнө. Ховор, үнэтэй ном хэвлэлийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд үндсэн үнийг 5 дахин  өсгөж төлнө.

9

Хууль, эрх зүйн акт хэвлэх /1 нүүр/

200

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үйлчилгээний хураамжийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Төрийн сан банк 900012009 дансанд тушаана.