2018-01-17 22:03
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

www.legalinfo.mn сайтын танилцуулга

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны санхүүжилттэй “Шүүх эрх зүйн   шинэчлэлт” төслийн хүрээнд “Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээ” сайтыг 2006 онд бүтээсэн. Энэхүү систем нь 12 мянга гаруй эрх зүйн акт агуулсан вебэд суурилсан ухаалаг хайлт бүхий програм хангамж, сүлжээ, техник хангамжийн цогц систем юм. Сайтын зорилго нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн актуудыг мэргэжлийн байгууллага, хүмүүст болон олон нийтэд  хүртээмжтэй болгох явдал юм. Ингэснээр хүний эрхийг хангах, байгууллага, хувь хүмүүсийн хуулийн өмнө хүлээх үүрэг  хариуцлага дээшлэх чухал ач холбогдолтой. Энэхүү систем нь Хууль тогтоох болон эрх зүйн хэм хэмжээ тогтоогч байгууллагууд шинээр гарсан эрх зүйн актууд болон эрх зүйн  актуудад орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг цаг тухайд нь оруулж энэхүү мэдээллийн санг цаг алдалгүй шинэчилж байх боломжтой,  интернетийн холболт бүхий хэрэглэгчид шинэчлэгдсэн болон нэмэгдсэн мэдээллийг оруулсан даруйд нь авах боломжтойгоороо ижил  төстэй бусад системээс давуу юм.

Энэхүү сайтын хэрэглэгч нь Хууль тогтоох холбогдох байгууллагууд, Хууль, эрх зүйн чиглэлээр сурч байгаа оюутнууд, судлаачид,  хууль эрх зүйн мэдээлэл авахыг хүссэн дурын аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийнхэн, хувь хүн зэрэг олон нийт байна.

Хэрэглэгч мэдээллийн сан дахь эрх зүйн актаас түргэн хугацаанд хайлт хийхэд зориулж эрх зүйн актын нэр, батлагдсан огноо, түлхүүр  үгээр хайх зэрэг олон боломжыг олгож байгаа юм.

Эрх зүйн мэдээллийн энэхүү санд доорхи эрх зүйн актууд орох болно. Үүнд:
1. Монгол Улсын хууль
2. Ерөнхийлөгчийн зарлиг
3. Улсын Их Хурлын тогтоол
4. Олон улсын гэрээ, конвенциуд
5. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
6. Засгийн газрын тогтоол
7. Дээд шүүхийн тогтоол
8. Сайдын тушаал
9. УИХ-аас томилогддог байгууллагуудын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
10. Агентлагийн даргын тушаал
11. Аймаг, нийслэлийн засаг даргын захирамж
12. Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сүлжээнд  Улаанбаатар хотод төрийн 28 байгууллага холбогдрн ажиллаж байна. Энэхүү систем нь эрх зүйн мэдээлэл авах гол эх үүсвэр болно гэдэгт гүнээ итгэж байна.