2018-07-23 07:18
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

“Хууль зүйн мэдээ” сонин

Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн гаргадаг “Хууль зүйн мэдээ” сонин нь хууль зүйн салбарын анхны хэвлэл юм. Тус сонин нь хууль зүйн талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хууль зүйн үйл ажиллагааг олон нийтэд зөв ойлгуулж, мэдээ мэдээлэл түгээдэг. Мөн Хууль зүйн яамны баримтлах бодлого, эрх зүйн шинэчлэл болон түүний харьяа агентлаг байгууллагуудын шинэтгэлийн үйл явц, үр дүнгийн тухай мэдээлэл хүргэдэг. Тус сонин 2014 оноос эхлэн цахим хувилбарт шилжээд байна.

“Хууль зүйн мэдээ” сонины дугаар бүрт хууль тогтоомжийн мэдээ мэдээлэл, цаг үеийн сурвалжлага болон хууль зүйн салбарын холбогдох мэргэжилтнүүдтэй хийсэн ярилцлага тогтмол нийтлэгддэг. Түүнчлэн хууль зүйн зөвлөгөө, хуулийн товч тайлбар, хууль зүйн танин мэдэхүйн мэдээлэл өгдөг бөгөөд  тус сонин нь сард нэг удаагийн давтамжтайгаар гардаг.

Хэрэв “Хууль зүйн мэдээ” сонинг цахим хэлбэрээр үнэ төлбөргүй хүлээн авах бол delgerbayar@legalinstitute.mn хаягт өөрийн и-мэйл хаягийг илгээж, дугаар бүрийг унших боломжтой.