2018-01-17 22:01
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл

 

“Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл” нь Монгол Улсын сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн даргын нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэлдэг цорын ганц албан мэдээллийн эмхэтгэл юм.

Тус эмхэтгэл нь улиралд 9 дугаар, жилд 36 дугаар хэвлэгддэг ба захиалгын үнэ улиралын 18000 төгрөг байдаг.

Та өөрт ойр байрлах шуудангийн салбараараа дамжуулан захилан авах боломжтой.

Захиалгын индекс: Монгол шуудан – 200195,

Улаанбаатар шуудан – 2001066,

Түгээмэл шуурхай шуудан – 250003,

Скай Пост – 200195.

 

Захиргааны ерөнхий хуулиас:

67 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох

67.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ.

67.2.Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.

67.3.Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй.

67.4.Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна.