2018-07-23 07:18
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн сургалт, сурталчилгааны лэд дэлгэцээр мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа түгээх журам

2012 оны 3 дугаар                                           Дугаар Б-21                                    Улаанбаатар
сарын 7-ны өдөр                                                                                                            хот

Журам батлах тухай

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.8.4 дэх хэсгийг үндэслэн ЛЭД дэлгэц ашиглан хууль эрх зүйн мэдээ, мэдээллийг иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэх зорилгоор ТУШААХ нь:

1. “Хууль зүйн сургалт, сурталчилгааны “ЛЭД” дэлгэцээр мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаа түгээх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны хэлтсийн дарга /Д.Баатарпүрэв/, Хууль зүйн мэдээллийн төвийн дарга /В.Бат-Эрдэнэ/ нарт тус тус даалгасугай.

3. Санхүүгийн төлбөр тооцоотой холбоотой үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Ерөнхий нягтлан бодогч /Д.Дэлгэрмаа/-д үүрэг болгосугай.

ЗАХИРАЛ                                        Д.БАТЖАРГАЛ

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлын

2012 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн Б-21

дугаар тушаалын хавсралт

ХУУЛЬ ЗҮЙН СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ЛЭД ДЭЛГЭЦЭЭР

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ, ЗАР СУРТАЛЧИЛГАА ТҮГЭЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэхүү журмын зорилго нь Хууль зүйн үндэсний хүрээлэн /цаашид “хүрээлэн” гэх/-гийн “Хууль зүйн мэдээ, мэдээллийн ЛЭД дэлгэц”-ээр /цаашид “дэлгэц” гэх/ хууль зүйн болон бусад мэдээ, мэдээллийг түгээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Дэлгэц нь хүрээлэнгийн үйл ажиллагаа, зохион байгуулах ажил, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон бусад мэдээллийг олон нийтэд сурталчлах мэдээллийн хэрэгсэл мөн.

1.3.Дэлгэцээр хүрээлэнгийн үйл ажиллагаанаас гадна Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харьяа байгууллага болон захиалагч байгууллагын энэ журмаар хориглоогүй мэдээ, мэдээллийг тодорхой төлбөртэйгээр түгээж болно.

1.4.Мэдээ, мэдээлэл түгээхтэй холбоотой энэ журмаар зохицуулаагүй харилцааг хүрээлэнгийн захирлын тушаалаар зохицуулна.

Хоёр. Ашиглах зориулалт

2.1.Дэлгэцийг хүрээлэнгийн үйл ажиллагааг сурталчилж, иргэдэд хууль зүйн мэдээлэл түгээх үндсэн зорилгоор ашиглана.

2.2.Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харъяа байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилна.

2.3.Захиалагч байгууллагын зар сурталчилгааг түгээж болно. Зар сурталчилгааны хугацаа нь нийт цагийн 40 хувиас хэтрэхгүй байна.

2.4.Дэлгэц нь нийтээр тэмдэглэлт баярын өдрүүдээс бусад өдрүүдэд 0800-2200 цагийн хооронд мэдээлэл түгээнэ.

Гурав. Мэдээлэлд тавигдах үндсэн шаардлага

3.1.Дэлгэцээр түгээх мэдээ, мэдээллийн агуулга нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байна.

3.2.Энэ журмын 3.1-т заасныг зөрчсөн болон дараах мэдээ, мэдээллийг дэлгэцээр түгээхийг хориглоно. Үүнд:

3.2.1 Аливаа Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн болон хуулиар хориглосон бусад сурталчилгаа;

3.2.2 Улс төрийн өнгө аястай, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан;

3.2.3 Шашны холбогдолтой мэдээ, мэдээлэл;

3.2.4 Монгол Улсын хууль тогтоомжоор хориглосон аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээлэл.

3.3.Монгол Улсын “Зар сурталчилгааны тухай” хуулиар тавигдах шаардлагыг зөрчсөн агуулга бүхий зар сурталчилгаа.

3.4.Төлбөр тооцоо хийгдээгүй хувь хүн, албан байгууллагын зар сурталчилгаа зэрэг болно.

Дөрөв. Үйлчилгээний үнэ, хөнгөлөлт

4.1  Төлбөртэйгээр түгээх мэдээ, мэдээллийг дараах байдлаар ангилна /нэг өдрийн төлбөр/:

4.1.1     Хууль зүй, дотоод хэргийн яам, түүний харъяа агентлаг, газруудын үйл ажиллагааны тухай:

  • 0-15 секунд – 50 000 төгрөг
  • 16-20 секунд – 55 000 төгрөг
  • 21-25 секунд – 60 000 төгрөг
  • 26-30 секунд – 65 000 төгрөг

4.1.2  Бусад байгууллагын зар сурталчилгаа:

  • 0-15 секунд – 100 000 төгрөг
  • 16-20 секунд – 110 000 төгрөг
  • 21-25 секунд – 120 000 төгрөг
  • 26-30 секунд – 130 000 төгрөг

4.1.4 Зар сурталчилгааг хоногт 80 удаагийн давталттайгаар нэвтрүүлнэ.

4.2 Захиалагч тал нэг удаад 3-аас 90 хүртэлх хоногоор захиалга өгч болно. Захиалга өгсөн хоногоос хамаарч дараах байдлаар үнийн дүнг хөнгөлнө.

  • 21-30 хоногоор захиалбал үнийн дүнгийн 10 хувь;
  • 31-60 хоногоор захиалбал үнийн дүнгийн 15 хувь;
  • 61-90 хоногоор захиалбал үнийн дүнгийн 20 хувь.

Тав. Үйлчилгээний журам

5.1  Дэлгэцээр нэвтрэх мэдээ, мэдээллийн захиалгыг урьдчилан авч Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч үзэж танилцсан байна.

5.2 Захиалагч нь захиалга өгөхдөө мэдээ, мэдээллийн агуулга, дэлгэцээр нэвтрүүлэх хугацааны талаар холбогдох ажилтантай 3-аас доошгүй хоногийн өмнө тохирсон байна.

5.3 Захиалагч нь түгээх мэдээ, мэдээллийн эхийг өөрөө эсвэл холбогдох ажилтнаар бэлтгүүлж болно.

5.4 Хэрэв түгээх мэдээ, мэдээллийн эхийг хүрээлэнгийн ажилтнаар бэлтгүүлбэл эх бэлтгэлийн төлбөрийг тусад нь тооцож төлнө.

Зургаа. Төлбөр тооцоо

6.1 ЛЭД дэлгэцээр түгээгдсэн мэдээ, мэдээлэл, зар сурталчилгаанаас орсон нийт орлогыг төрийн санд бүрэн төвлөрүүлнэ.

6.2 Дэлгэцээр нэвтрэх мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааны төлбөрийг мэдээлэл түгээхээс 3 хоногийн өмнө зөвхөн хүрээлэнгийн Төрийн сан банкны 900012009 тоот дансанд шилжүүлсэн байна.

6.3 Мэдээ, мэдээллийг дэлгэцээр нэвтрүүлэхээр захиалсан боловч төлбөр төлөгдөөгүй тохиолдолд мэдээллийг нэвтрүүлэхгүй.

6.4  Төлбөр төлсөн боловч захиалагчийн буруугаас мэдээ, мэдээллийг түгээх боломжгүй болсон тохиолдолд төлбөрийг буцаан олгохгүй.

6.5 Энэ журмын 6.4-т заасан тохиолдолд захиалагч нь тухайн төлбөртэй тэнцэх хэмжээний өөр мэдээ, мэдээлэл  түгээлгэхээр захиалга өгч болно.

6.6 Дэлгэцээр түгээж буй мэдээ, мэдээллийн хугацааг захиалагчийн хүсэлтийн дагуу сунгаж болно.

6.7  Давагдашгүй хүчин зүйлийн улмаас захиалагчийн мэдээ мэдээллийг нэвтрүүлэх боломжгүй болсон тохиолдолд тухайн нөхцөл байдал арилсны дараа түгээнэ.

6.8 Цахилгааны саатлын улмаас дэлгэцээр мэдээлэл түгээх боломжгүй болсон, түгээх явцад тасарсан, техникийн саатал гарсан тохиолдолд тухайн нөхцөл байдлыг арилсан үеэс мэдээллийг түгээж эхэлнэ.

6.9 Энэхүү журмын 6.8-д заасан тохиодолд аль нэг тал алданги болон нөхөн төлбөрийн талаар үүрэг хүлээхгүй.

 

 

 

—– оОо —–