2017-09-25 13:11
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Тус цахим хуудсын үйлчилгээний нөхцөл

1. Yйлчилгээний ерөнхий нөхцөл
ХЗҮХ-ийн цахим хуудас нь хүрээлэнгийн танилцуулга, үйл ажиллагааны тухай товч бөгөөд тодорхой агуулгаар мэдээллэх мэдээллийн хэрэгсэл юм.

2. Yйлчилгээний төрөл
Бид танд хүрээлэнгийн дараах мэдээллүүдийг хүргэнэ. Vvнд:
– өдөр тутмын болон тодорхой цагт болж буй мэдээ, мэдээллийг
– Эрх зүйн судалгааны тухай мэдээлэл
– Хүрээлэнгийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан
– Хүрээлэнгийн төлөвлөгөө, дүрэм журам
– байгууллагын талаарх өргөдөл, гомдол хүлээн авах зэрэг vйлчилгээг өөрийн сvлжээгээрээ дамжуулан хvргэх болно.

3. Мэдээлэл хүлээн авах зарчим
legalinstitute.mn, nli.gov.mn сайтад байршиж буй мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авахын тулд тус хүрээлэнгийн нийгмийн сүлжээний хуудсуудыг дагах хэрэгтэй.

4. Хэрэглэгчийн хариуцлага
Хэрэглэгчийн өөрийн илгээсэн и-мэйл, нийтэд зориулсан мэдээ, текст, зураг болон бусад зvйлс нь дан ганц тухайн хэрэглэгчийн хариуцлага байна. legalinstitute.mn сайт нь хэрэглэгчийн vйлдэлд ямар нэгэн хариуцлага хvлээхгvй бөгөөд тухайн хэрэглэгч гуравдагч этгээдэд болон манай сvлжээнд учруулсан ямар нэгэн хохирлыг зохих хууль дvрмийн дагуу барагдуулах үүрэгтэй.

6. Yйлчилгээг дамлан худалдаалахгvй байх
Хэрэглэгч нь манай vйлчилгээ, тvvний аль нэг хэсгийг дамлан зарах, хувилж тараах, ашиг олох зорилгоор хэрэглэх эрхгvй! Манай сервер нь бvх vйлдлийг бvртгэх тул асуудал гаргасан ID болон IP-г зохих хууль хяналтын байгууллагад мэдэгдэхийг анхаарна уу.

7. Vйлчилгээнд өөрчлөлт оруулах
legalinstitute.mn сайт нь vзvvлж байгаа vйлчилгээгээ бvхлээр буюу хэсэгчилэн ямаг нэг анхааруулгатай болон анхааруулгагvйгээр өөрчлөх эрхтэй. Үйлчилгээнд хүрээлэнгийн Захирлаар дамжуулан бусад нэгжийн удирдлагууд өөрчлөлт оруулах эрхтэй.

8. Сайтыг түр зогсоох талаар
Дараах нөхцөл байдал vvсвэл сайтын үйл ажиллагааг түр зогсооно. Yvнд:
• legalinstitute.mn сайт халдлагад өртөх
• Програмчлалын алдаа гарах
• Удирдах албан тушаалтны шаардлагаар зогсоох
• Төлөвлөснөөс өөр техникийн болон хамгаалалтын асуулдлууд гарах