Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл

Эмхэтгэл захиалах

Захиалгын үнэ: 1 ширхэг – 2,800 төгрөг
I улирал – 25,200 төгрөг
II улирал – 25,200 төгрөг
III улирал – 25,200 төгрөг
IV улирал – 28,000 төгрөг

Хаяг: Улаанбаатар-46, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу /15160/, Хуульчдын гудамж 1, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр, 206 тоот

Утас: +976-11-312686, +976-11-312513

Цахим хуудас: nli.gov.mn

И-мэйл: khulan@legalinstitute.mn

Захиалгын индекс: 

  • Монгол шуудан-200195 (Лавлах утас: 1800-1613)
  • Түгээмэл шуурхай шуудан-250003 (Лавлах утас: 70115015)

“Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл" нь хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр дагаж мөрдүүлэхээр баталсан шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэлдэг эмхэтгэл юм.
Тус эмхэтгэл нь улиралд 9 дугаар, нэмэлт 1 дугаар буюу жилд нийт 37 дугаар хэвлэгдэн гардаг. Та өөрт ойр байрлах шуудангийн салбараараа дамжуулан захиалан авах боломжтой.

Захиргааны ерөнхий хуулиас:
67 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болох
67.1. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актыг бүртгэсэн өдрөөс хойш 10 өдрийн дотор “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ.
67.2. 3ахиргааны хэм хэмжээний актыгзөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл"-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ.
67.3. Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй.
б7.4. Хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээс үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна.