Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сан нь эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч , эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан түүнчлэн нийт иргэдэд хууль, эрх зүйн чиглэлээр мэдлэг, боловсрол олгох, тэднийг хөгжүүлэх судалгааны түшиц номын сан юм.
Тус номын сан 2002 онд байгуулагдсан бөгөөд хууль, эрх зүйн чиглэлийн монгол, гадаад хэл дээр хэвлэгдсэн 4000 төрлийн 12000 орчим ном,гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүлийн фондтойгоор үйлчилгээ үзүүлж байна.
Уншигчиддаа дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
- 24 хүний суудалтай чөлөөт уншлагын танхим
- Интернетийн үйлчилгээ
- Гэрээр ном олгох
- Хууль, эрх зүйн лавлагаа өгөх
Гадаад хэл дээрхи цахим эх сурвалж ашиглах
Гадаад хэл дээрх цахим эх сурвалж бүхий номын санг ашиглах үйлчилгээний хүрээнд 2017 оны I улирлаас эхлэн уншигчдад дараахь олон улсын нээлттэй мэдээллийн санг үнэ төлбөргүй ашиглах боломж бүрдүүлж байна.
- Sage Journals http://journals.sagepub.com/
- Annual Reviews http://www.annualreviews.org/
- Liverpool University Press http://online.liverpooluniversitypress.co.uk/
Номын сангийн үйлчилгээний карт нээлгэхдээ дараах бичиг баримтыг эх хувиар авч ирнэ.
Үүнд:
Иргэн:
a) 1 хувь цээж зураг (3×4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан);
b) Иргэний үнэмлэх
(Жич: Улаанбаатар хотод түр оршин суугч бол тухайн оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт );
c) Ажлын газрын үнэмлэх;
d) Үйлчилгээний хураамж (нэрлэсэн дансанд мөнгөө тушаагаад баримтаа өгнө)
Оюутан:
a) 1 хувь цээж зураг (3×4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан)
b) Иргэний үнэмлэх (Жич: Улаанбаатар хотод түр оршин суугч бол тухайн оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт);
c) Оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт;
d) Үйлчилгээний хураамж (нэрлэсэн дансанд мөнгөө тушаагаад баримтаа өгнө)
Мөн уншигчийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссанаас хойш нэг сарын дотор дахин сунгуулна. Сунгуулахдаа иргэний өөрийн зураг бүхий баримт бичиг, үйлчилгээний хураамж төлсөн баримтыг бүрдүүлнэ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сангийн
төлбөрт үйлчилгээний тариф
Үйлчилгээний төрөл | Үнэ ₮ | |||
Уншигчийн үнэмлэх шинээр нээх | 1 жил | 20000 | ||
Уншигчийн үнэмлэхний хугацаа сунгах | 1 жил | 15000 | ||
6 сар | 10000 | |||
3 сар | 5000 | |||
Номын сангаар 2-оос дээш жил үйлчлүүлсэн тохиолдолд уншигчийн үнэмлэхний хугацаа сунгах | 1 жил | 10000 | ||
6 сар | 5000 | |||
3 сар | Үнэгүй | |||
Ахмад настан | Үнэгүй | |||
3.4-с дээш голч дүнтэй оюутан | Үнэгүй | |||
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн | Үнэгүй | |||
Уншигчийн үнэмлэх гээсэн, гэмтээсэн тохиолдолд дахин сэргээх | 5000 | |||
Гэрээр ном олгох | Эхний 2 хоногт | Үнэгүй | ||
2-оос дээш хоногийн хугацаагаар хэрэглэхийг хүсвэл 3 дахь хоногоос /1 хоног/ | 1000 | |||
Хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх торгууль | 2000 | |||
Нэг удаагийн үйлчилгээ | 1500 | |||
Тогтоосон хугацаанд ном буцаан хүлээлгэж өгөөгүй, алдаж үрэгдүүлсэн, бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан тохиолдолд | Үнийг 2 дахин өсгөж төлөх эсхүл нэг бүрийн шинжээр ижил номыг ажлын 5 өдрийн дотор номын санд хүлээлгэн өгнө. | |||
Номын хуудас санаатайгаар сугалж авсан, салгасан, урсан, үрэгдүүлсэн, тэмдэглэл хийх зэргээр чанарыг муутгасан тохиолдолд | Нэг бүрийн шинжээр ижил ном хэвлэлийг хүлээлгэн өгөх, эсхүл үндсэн үнийг 2 дахин өсгөж төлнө. Ховор, үнэтэй ном хэвлэлийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд үндсэн үнийг 5 дахин өсгөж төлнө. | |||
Ном, хэвлэл, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг хэвлэж, хувилж өгөх үйлчилгээ
/1 нүүр/ |
100 |
Холбоо барих утас: +976-11-319144
И-мэйл: ariunsuren.h@legalinstitute.mn