2017-03-27 00:00
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хэвлэх үйлдвэр

publication_pressМонгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслийн хүрээнд хэвлэх үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулж 2008 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ашиглалтад оруулсан.

Хэвлэх үйлдвэр нь хүрээлэнгийн тогтмол хэвлэл “Хууль зүйн мэдээ” сонин, “Хууль зүйн мэдээлэл” эмхтгэл, “Хууль дээдлэх ёс” сэтгүүл мөн тус хүрээлэнгээс эрхлэн гаргаж байгаа хуулийн холбогдолтой эрх зүйн баримт бичгийн эмхтгэл, эрх зүйн ном, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал хэвлэхээс гадна харилцагч байгууллагуудын захиалгат хэвлэлийн бүтээгдэхүүнийг хэвлэж байна.

Тус хэвлэх үйлдвэр нь жилдээ 80-аад нэр төрлийн 80’000-90’000 ширхэг ном, сэтгүүл, сонин, гарын авлага, сургалт, судалгаа, сурталчилгааны материалыг хэвлэн гаргаж байна.

Хэвлэх үйлдвэр нь Герман улсын Heidelberg хэвлэлийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Холбоо барих:

Хэвлэх үйлдвэрийн менежер Л.Мөнхсүх

Утас: +976-11-323317

И-мэйл: gurdorj@legalinstitute.mn