2017-04-27 15:59
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Үйлчилгээ авахад шаардагдах баримт бичгийн жагсаалт

1. Номын сангийн үйлчилгээний карт нээлгэхдээ дараах бичиг баримтыг эх хувиар авч ирнэ. Үүнд:

Иргэн:

a) 1 хувь цээж зураг   (3×4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан);

b) Иргэний үнэмлэх

(Жич: Улаанбаатар хотод түр оршин суугч бол тухайн оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт );

c) Ажлын газрын үнэмлэх;

d) Үйлчилгээний хураамж (нэрлэсэн дансанд мөнгөө тушаагаад баримтаа өгнө)

Оюутан:

a) 1 хувь цээж зураг   (3×4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан)

b) Иргэний үнэмлэх (Жич: Улаанбаатар хотод түр оршин суугч бол тухайн оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт);

c) Оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт;

d) Үйлчилгээний хураамж (нэрлэсэн дансанд мөнгөө тушаагаад баримтаа өгнө)

Мөн уншигчийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссанаас хойш нэг сарын дотор дахин сунгуулна. Сунгуулахдаа иргэний өөрийн зураг бүхий  баримт бичиг, үйлчилгээний хураамж төлсөн баримтыг бүрдүүлнэ.