Хуульчдын номын сан
- 2020-12-17
- Ц.Энхжин
- 35,389

Хуульчдын номын сан нь эрдэмтэн судлаач, бодлого боловсруулагч , эрх зүйн чиглэлээр суралцаж буй оюутан түүнчлэн нийт иргэдэд хууль, эрх зүйн чиглэлээр мэдлэг, боловсрол олгох, тэднийг хөгжүүлэх судалгааны түшиц номын сан юм.
Тус номын сан 2002 онд байгуулагдсан бөгөөд хууль, эрх зүйн чиглэлийн монгол, гадаад хэл дээр хэвлэгдсэн 4000 төрлийн 12000 орчим ном, гарын авлага, эрдэм шинжилгээний сэтгүүлийн фондтойгоор үйлчилгээ үзүүлж байна.
ЭНД ДАРЖ электрон каталогид нэвтэрч хаанаас ч интернетээр ном, гарын авлага, товхимлоо хайж болно.
Уншигчиддаа дараах үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:
- 24 хүний суудалтай чөлөөт уншлагын танхим;
- Гэрээр ном олгох;
- Хууль, эрх зүйн лавлагаа өгөх.
Англи хэл дээрх цахим судалгааны сан ашиглах
Англи хэл дээрх цахим судалгааны санг ашиглах хүрээнд 2017 оны I улирлаас эхлэн уншигчдад дараахь олон улсын нээлттэй судалгааны санг үнэ төлбөргүй ашиглах боломжийг бүрдүүлээд байна.
Sage Journals http://journals.sagepub.com/
Annual
Reviews http://www.annualreviews.org/
Liverpool University Press http://online.liverpooluniversitypress.co.uk/
Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сангийн төлбөрт үйлчилгээний тариф
Уншигчийн үнэмлэх шинээр нээх
1 жил – 20 000 төгрөг;
Ахмад настан, 4.0-с дээш голч дүнтэй оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн – Үнэгүй
Уншигчийн үнэмлэхний хугацаа сунгах
1 жил – 15 000 төгрөг
6 сар – 10 000 төгрөг
3 сар – 5 000 төгрөг
Номын сангаар 2-оос дээш жил үйлчлүүлсэн тохиолдолд уншигчийн үнэмлэхний хугацаа сунгах
1 жил – 10 000 төгрөг
6 сар – 5 000 төгрөг
3 сар – Үнэгүй
Уншигчийн үнэмлэх гээсэн, гэмтээсэн тохиолдолд дахин сэргээх – 5 000 төгрөг
Гэрээр ном олгох
Эхний 2 хоног – Үнэгүй
2-оос дээш хоногийн хугацаагаар хэрэглэхийг хүсвэл 3 дахь хоногоос /1 хоног/ – 1 000 төгрөг
Хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх торгууль – 2 000 төгрөг
Нэг удаагийн үйлчилгээ – 1 500 төгрөг
Тогтоосон хугацаанд ном буцаан хүлээлгэж өгөөгүй, алдаж үрэгдүүлсэн, бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан тохиолдолд үнийг 2 дахин өсгөж төлөх эсхүл нэг бүрийн шинжээр ижил номыг ажлын 5 өдрийн дотор номын санд хүлээлгэн өгнө.
Номын хуудас санаатайгаар сугалж авсан, салгасан, урсан, үрэгдүүлсэн, тэмдэглэл хийх зэргээр чанарыг муутгасан тохиолдолд нэг бүрийн шинжээр ижил ном хэвлэлийг хүлээлгэн өгөх, эсхүл үндсэн үнийг 2 дахин өсгөж төлнө. Ховор, үнэтэй ном хэвлэлийг үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд үндсэн үнийг 5 дахин өсгөж төлнө.
Уриалга

Хуульчдын номын сангийн гишүүнчлэлийн эрх нээлгэх
Номын сангийн үйлчилгээний карт нээлгэхдээ дараах бичиг баримтыг эх хувиар авч ирнэ.
Үүнд:
Иргэн:
a) 1 хувь цээж зураг (3×4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан);
b) Иргэний үнэмлэх
(Жич: Улаанбаатар хотод түр оршин суугч бол тухайн оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт );
c) Ажлын газрын үнэмлэх;
d) Үйлчилгээний хураамж (нэрлэсэн дансанд мөнгөө тушаагаад баримтаа өгнө)
Оюутан:
a) 1 хувь цээж зураг (3×4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан)
b) Иргэний үнэмлэх (Жич: Улаанбаатар хотод түр оршин суугч бол тухайн оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт);
c) Оюутны үнэмлэх, сургуулийн тодорхойлолт;
d) Үйлчилгээний хураамж (Төрийн сан 100900012009 тоот дансанд мөнгөө тушаагаад баримтаа өгнө)
Мөн уншигчийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дууссанаас хойш нэг сарын дотор дахин сунгуулна. Сунгуулахдаа иргэний өөрийн зураг бүхий баримт бичиг, үйлчилгээний хураамж төлсөн баримтыг бүрдүүлнэ.
Холбоо барих
Утас: +976-11-319144
И-мэйл: ariunsuren.h@legalinstitute.mn