Ажилд шалгаруулж авна

  • 2022-11-30
  • Э.Цэрэндүзээ
  • 1,222

1.Нэгж, ажлын байр: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч-инженер

Орон тоо: 1

Гүйцэтгэх чиг үүрэг:

  • www.legalinfo.mn цахим хуудасны програм хангамж, сүлжээ, бусад техник хангамжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах;
  • www.legalinfo.mn цахим хуудасны сервер, сүлжээний аюулгүй ажиллагаанд хяналт тавих;
  • Шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, програм хангамжийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах;
  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд мэдээлэл оруулагч нарын үйл ажиллагааг шуурхай удирдлагаар хангаж, уялдуулан зохион байгуулах, сургалт зохион байгуулах,  мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
  • Эрх бүхий этгээд /мэдээлэл оруулагч, хянагч/-д системд хандах тусгай эрх олгохтой холбоотой асуудлыг хариуцах;
  • www.legalinfo.mn цахим хуудасны өгөгдлийн сангийн хадгалалтыг тухай бүр хийх.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Компьютерийн ухаан, мэдээллийн технологи, мэдээллийн системийн инженер, мэдээллийн системийн менежмент, программ хангамж, техник хангамж, өгөгдлийн сан эсвэл холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • 2-оос доошгүй жил холбогдох чиглэлээр ажиллаж, ажлын туршлага хуримтлуулсан байх;
  • Веб програмчлалын PHP, HTML, CSS, JS, өгөгдлийн сангийн MySQL, PostgreSQL технологийн талаар мэдлэгтэй, Linux орчинд ажиллах чадвартай;
  • Компьютерийн техник болон программ хангамжийн өндөр мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний программ хангамжийг бүрэн ашиглах чадвартай байх;
  • Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
  • Цахим хуудасны хөгжүүлэлт, цахим хуудасны технологийн туршлагатай байх;
  • Англи хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх;
  • Найрсаг, санаачлагатай, бүтээлч, бие даан суралцах чадвартай байх;
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл,
  2. Дипломын хуулбар,
  3. Төрийн албан хаагчийн анкет,
  4. 3×4 хэмжээтэй 4 хувь цээж зураг,
  5. Хувь хүний намтар,
  6. Өмнө нь ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт.

Бүртгэл: Материалыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон ХЗҮХ-ийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735

—————————————————————————————————————————–

2.Нэгж, ажлын байр: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн зохицуулагч, программист

Орон тоо: 1

Ажлын тодорхойлолт:

  • Байгууллагын компьютер, техник хэрэгслийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангаж ажиллах, тоо бүртгэл хөтлөх;
  • Интернетийн холболт болон байгууллагын дотоод сүлжээний хэвийн ажиллагааг хангах, хяналт тавих;
  • Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн өдөр тутмын сервисийг хариуцах, мэдээлэл оруулагч нарт зөвлөгөө өгөх;
  • Шаардлагатай тохиолдолд Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн эрх зүйн актын системчлэл, ангилал, мэдээлэл оруулах зэрэг ажилд оролцох;
  • Иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага тэдгээрт зориулсан эрх зүйн сурталчилгааны ажилд оролцох;
  • Байгууллагын цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэлт хийх;
  • Системд шаардлагатай бусад мэдээ, мэдээллийг бэлтгэх;
  • Байгууллагын мэдээллийн сангийн хэвийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдалд хяналт тавих;
  • Мэдээллийн технологийн сүүлийн үеийн шийдлүүдийг судалж, шинэ технологи нэвтрүүлэх;
  • Байгууллагын ажилтнуудад мэдээллийн технологийн чиглэлээр зөвлөгөө өгөх.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  • Мэдээллийн технологи, программ хангамж, сүлжээ, өгөгдлийн сан, холбогдох чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Компьютерийн техник болон програм хангамжийн өндөр мэдлэгтэй, компьютерийн хэрэглээний програм хангамжийг бүрэн ашиглах чадвар, туршлагатай байх;
  • Асуудлыг бүрэн гүйцэд судалж, саналын хувилбараас аль оновчтойг нь сонгох, түүнийгээ бичгээр товч тодорхой, үндэслэлтэй илэрхийлэх чадвартай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл,
  • Дипломын хуулбар,
  • Төрийн албан хаагчийн анкет,
  • 3×4 хэмжээтэй 4 хувь цээж зураг,
  • Хувь хүний намтар

Бүртгэл: Материалыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор info@legalinstitute.mn цахим хаягаар болон ХЗҮХ-ийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735

————————————————————————————————–

3.Нэгж, алба, ажлын байр: Захиргаа, удирдлагын хэлтэст “Тооцооны нягтлан бодогч”

Албан тушаал дээр хийгдэх үндсэн ажил үүрэг:

  1. Албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд бодож тооцох;
  2. Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах;
  3. Албан хаагчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцох, түүний бичилтийг хариуцах;
  4. Байгууллагын өр авлагын тооцоо хийх;
  5. Байгууллагын эд хөрөнгийн тооллого хийх.

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур:

  1. Нягтлан бодогч мэргэжлээр бакалавраас доошгүй зэрэгтэй;
  2. Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн;
  3. Мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан;
  4. Гадаад хэлний зохих түвшний мэдлэгтэй;
  5. Багаар ажиллах чадвартай, харилцааны соёлтой;
  6. Компьютерийн өргөн хэрэглээний болон санхүүгийн програмуудыг эзэмшсэн.

Бүрдүүлэх материал:

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл,
  2. Диплом болон бусад мэргэших сургалтын батламжийн хуулбар,
  3. Төрийн албан хаагчийн анкет,
  4. 3х4 хэмжээтэй 4 хувь цээж зураг,
  5. Хувь хүний намтар.

Бүртгэл: Материалыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 17:00 цагийн дотор  info@legalinstitute.mn цахим хаягаар болон ХЗҮХ-ийн 201 тоотод биеэр авч ирнэ үү. Утас: 11-315735