МОНГОЛ УЛСЫН ЗАХИРГААНЫ ПРОЦЕССЫН ЭРХ ЗҮЙ

  • 2022-09-02
  • Э.Цэрэндүзээ
  • 210

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн ухааны доктор А.Эрдэнэцогт “Монгол Улсын захиргааны процессын эрх зүй” сурах бичгийн гурав дахь хэвлэлтээ гаргалаа. Энэхүү гурав дахь хэвлэлтэд өнгөрсөн хугацаанд захиргааны процессын эрх зүйн эх сурвалжид гарсан өөрчлөлтийг тусгасан байна. Мөн захиргааны хэргийн практик үйл ажиллагаанд хөндлөнгөөс дүн шинжилгээ хийж, уг шүүхийн өмнө тулгамдаж буй зарим шийдвэрлэх онол-арга зүйн үндэслэлийг дэвшүүлэн тавьсан байна. Уг номыг нийтийн захиргааны хууль бус шийдвэрийн улмаас өөрт эрх зүйн хамгаалал хүсч буй иргэн, хуулийн этгээд, захиргааны албан хаагч, засгийн газрын бус байгууллага, өмгөөлөгч, итгэмжлэгдэн төлөөлөгч, захиргааны процессын эрх зүйг сонирхон судлагч нарт зориулан бичжээ.

“Монгол Улсын захиргааны процессын эрх зүй” номыг та бүхэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуулийн номын худалдаанаас авах боломжтой.