Бидний тухай

Танилцуулга

Хаяг

Улаанбаатар-46, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу /15160/, Хуульчдын гудамж 1, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байр

Холбоо барих

Утас:  +976-11315735, +976-11319144

Факс: 315735

И-мэйл: info@legalinstitute.mn

Мэндчилгээ

Хууль зүйн үндэсний хүрээлэн нь хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал дүгнэлт өгөх, хууль эрх зүйн сургалт, мэдээллээр үйлчлэх, хууль тогтоомжийн бүртгэл, системчлэл, мэдээлэл, сурталчилгааг зохион байгуулах чиг үүрэг бүхий эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны үндэсний байгууллага билээ.
Хүрээлэн нь Засгийн газрын 2002 оны 121 дүгээр тогтоолын дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш чиг үүргийнхээ дагуу Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чиглэсэн судалгааг шинжлэх ухааны арга зүйгээр явуулах, орон даяар эрх зүйн мэдээ, мэдээллийг түгээх, шинээр батлагдах хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулж иргэд, судлаачдын саналыг тусгахаар Улсын их хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байна.
Эрх зүйн мэдээллийг олон нийтэд хүргэхдээ интернет, телевиз, цаасан хэвлэл, танхимын сургалт, хэлэлцүүлэг зэрэг мэдээллийн олон сувгийг ашиглаж байна. Ингэснээр иргэд эрх зүйн мэдээллийг хүртээмжтэйгээр олж авах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг шуурхай, ойлгомжтойгоор хүлээн авах, хууль төрөхийн өмнө хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцож саналаа хэлэх замаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг амьдралд хэрэгжихэд бодитойгоор хувь нэмрээ оруулах боломж бүрдэж байна.
Та бүхэн манай байгууллагын цахим хуудсаар зочилж хүрээлэнгийн үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүлээн авна гэдэгт итгэлтэй байна.

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН
ЗАХИРАЛ Х.ЭРДЭМ-УНДРАХ

Байгууллагын түүх

2002 он:

Хууль зүйн үндэсний хүрээлэнг анх Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 121 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хууль зүйн мэдээллийн төв, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Прокурорын давтан сургалтын төв, Цагдаагийн академийн дэргэдэх Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэн болон Хуульчдыг давтан сургах төвийг тус тус нэгтгэн “Хууль зүйн үндэсний төв" нэртэйгээр байгуулж, дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 222 дугаар тушаалаар баталсан.

2009 он:

Тус төвийг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 18 дугаар тогтоолоор Хууль зүйн үндэсний хүрээлэн болгож өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 33 дугаар тушаалаар Хүрээлэнгийн дүрэм, 62 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчилэн баталсан.

Үйл ажиллагааны зарчим, үндсэн чиг үүрэг

Хүрээлэн үйл ажиллагаандаа эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагын нийтлэг зорилго, үйл ажиллагааны зарчмыг удирдлага болгож, дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд,

  1. Хууль зүйн бодлогын суурь болон харьцуулсан судалгааг хийх, бусдаар гүйцэтгүүлэх;
  2. Хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах, хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрдэм шинжилгээний зөвлөмж, аргачлал боловсруулах, хууль тогтоомжийн төсөлд шинжлэх ухааны санал, дүгнэлт өгөх;
  3. Хуулийн төсөл боловсруулахад бодлогын болон хавсарга судалгаа, бусад мэдээллээр дэмжлэг үзүүлэх;
  4. Эрх зүйн харьцуулсан судалгаа хийх замаар үндэсний хууль тогтоомжийн төлөв байдал, хандлага, хэрэгцээ, уялдаа, үр нөлөөг судалж санал, зөвлөмж, аргачлал боловсруулах;
  5. Гадаад орнуудын хууль тогтоомжийг эрдэм шинжилгээ, судалгаанд зориулан орчуулах;
  6. Төрийн захиргааны төв байгууллагад хуулийн хэрэгжилт, үр нөлөөг судлах асуудлаар арга зүйн туслалцаа үзүүлэх;
  7. Эрх зүйч, хуульчдын мэдлэг, хуулийн байгууллагын ажилтны ёс зүй, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг холбогдох хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу болон захиалгаар зохион байгуулах;
  8. Хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй арга, хэлбэрээр зохион байгуулах;
  9. Хууль тогтоомж, эрх зүйн бусад актын нэгдсэн бүртгэл, лавлагааны санг бүрдүүлэн мэдээллийн нэгдсэн системийн найдвартай байдлыг хангаж, хэрэглэгчдэд үйлчлэх;
  10. Эрх зүйн судалгааны үр дүнг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр гадаад улсын хууль зүйн эрдэм шинжилгээ, мэдээлэл, сургалт, сурталчилгааны байгууллагатай мэдээлэл солилцож, хамтран ажиллах;
  11. Олон улсын болон үндэсний хэмжээний эрдэм шинжилгээний бага хурал, сургалт, семинарыг зохион байгуулж, хууль зүйн шинжлэх ухааны хөгжилд дэмжлэг үзүүлэх;
  12. Эрх зүйн албан бус сургалтыг зохион байгуулах;
  13. Хууль зүйн мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргах.

Эрдмийн зөвлөл

Эрдмийн зөвлөл нь хүрээлэнгийн эрдэм шинжилгээ судалгаа, мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлын үндсэн чиглэлийг тогтоох, хэрэгжилтийг хэлэлцэж үнэлэлт өгөх, санал, дүгнэлт гаргах, судалгааны ажлын сэдэв, сургалтын хөтөлбөр батлах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнд Хүрээлэнгийн захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга болон ба хууль зүйн салбарын эрдмийн зэрэг, цолтой бусад төлөөлөл багтдаг.

Эрдмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд зөвлөлийн хурлыг Хүрээлэнгийн захирал удирдах ба зөвлөл шийдвэрлэсэн асуудлаар тогтоол гаргадаг.

Тус зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Хүрээлэнгийн захирал баталдаг.

Хууль зүй үндэсний хүрээлэнгийн Эрдмийн зөвлөл 15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Эрдмийн зөвлөлийн дарга:  

Монгол Улсын гавъяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Л.Баасан

Эрдмийн зөвлөлийн орлогч дарга:     

Хууль зүйн доктор, профессор Д.Зүмбэрэллхам

Эрдэмтэн нарийн бичгийн дарга:

Хууль зүйн доктор П.Амаржаргал

Гишүүд:      

  1. Монгол Улсын гавъяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Академич Ж.Амарсанаа
  2. Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат ажилтан, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Академич С.Нарангэрэл
  3. Монгол Улсын гавъяат хуульч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, Ц.Сарантуяа
  4. Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ч.Энхбаатар
  5. Хууль зүйн доктор, профессор Д.Баярсайхан
  6. Хууль зүйн доктор Х.Эрдэм-Ундрах
  7. Хууль зүйн доктор Б.Гүнбилэг
  8. Хууль зүйн доктор, профессор Д.Даваа-Очир
  9. Хууль зүйн доктор, дэд профессор Ж.Мөнхболд
  10. Хууль зүйн доктор М.Сувд
  11. Хууль зүйн доктор, дэд профессор Д.Сүнжид
  12. Хууль зүйн доктор С.Энхбаяр

Бүтэц, зохион байгуулалт

Удирдлага

Х.Эрдэм-Ундрах (jur.Dr)
ЗАХИРАЛ

Захиргаа, удирдлагын хэлтэс

Захиргаа, удирдлагын хэлтэс дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд,

  1. Хууль тогтоомж, бодлогын баримт бичиг, дээд газрын тогтоол, шийдвэр болон байгууллагын төлөвлөлт, түүний хэрэгжилтийг зохион байгуулах, байнгын хяналт тавих, чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэх, сургах, санхүү, төсвийн зарцуулалт, орлогын бүрдүүлэлт, аж ахуй, өргөдөл, гомдол, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа болон нэгжүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, албан хаагчдын үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж, үнэлж, дүгнэх, хөдөлмөрийн дэг журам, сахилга хариуцлагыг хангуулах;
  2. Хүрээлэнгийн дотоод журам, албан тушаалын ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр нэгжийн удирдлага, ажилтны эрх, үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлох;
  3. Албан хаагчдын үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж, үйл ажиллагааны төлөвлөгөөг үнэлж, дүгнэх ажлыг зохион байгуулах ба үнэлгээний мөрөөр зохих арга хэмжээ авах саналыг удирдлагад танилцуулж, шийдвэрлүүлэх;
  4. Хэвлэх үйлдвэрийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг зохион байгуулан хяналт тавих.

Бүрэлдэхүүн

  1. Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Т.Галбадрах
    Утас: +976-11-323363
    И-мэйл: galbadrakh@legalinstitute.mn
  2. Хяналт шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн Н.Мандалмаа
    Утас: +976-11-315735
    И-мэйл: @legalinstitute.mn
  3. Ерөнхий нягтлан бодогч Д.Дэлгэрмаа
    Утас: +976-11-312686
    И-мэйл: delgermaa.d@legalinstitute.mn
  4. Нярав Б.Бадамжав
    Утас: +976-11-312686
    И-мэйл: badamjav@legalinstitute.mn
  5. Хэвлэх үйлдвэрийн меженер Н.Энхбат
    Утас: +976-11-323317
    И-мэйл: enkhbat@legalinstitute.mn
  6. Эх бэлтгэгч, дизайнер Д.Мөнхжаргал
    Утас: +976-11-323317
    И-мэйл: munkhjargal.do@legalinstitute.mn
  7. Харуул, үйлчилгээ
    Утас: +976-11-319144

Санхүүжилт

Хүрээлэн дараах эх үүсвэрээс санхүүждэг. Үүнд,

  1. Улсын төсвийн хөрөнгө;
  2. Үйл ажиллагааны орлого;
  3. Гадаадын зээл, тусламжийн хөрөнгө;
  4. Хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн бусад эх үүсвэр.

Хамтын ажиллагаатай байгууллага