Судалгааны чиглэл: Нийтийн эрх зүй
Гадаад хэл: Англи
БҮТЭЭЛ
Дотоодын 30 орчим судалгааны ажилд хамтран оролцсон буюу удирдсан, нэг сэдэвт бүтээл нэг, хамтын бүтээл 10 орчим, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл 10 гаруйг хэвлэн нийтлүүлсэн. Тухайлбал,
- 2009 он, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хүрээний хууль тогтоомж, олон улсын гэрээний зөрчилдөөн, олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх арга зам” сэдэвт судалгаа;
- 2010 он, “Гадаадын хөрөнгө оруулалт” гарын авлага;
- 2010 он, “Шүүх эрх мэдлийн хүрээнд олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэх үндэслэл, арга зүй:олон улсын худалдааны эрх зүйг арбитрын шүүхэд хэрэглэх асуудал” сэдэвт судалгаа;
- “Эрдэс баялгийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтын эрх зүйн орчин” сэдэвт судалгаа;
- 2010 он, “Гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн зохицуулалт” эрх зүйн баримт бичгийн эмхтгэл;
- 2011 он, “Эрдэс баялгийн эрх зүйн тойм” ном;
- 2011 он, “Цахим худалдааны олон улсын эрх зүйн зохицуулалт” сэдэвт судалгаа;
- 2011 он, “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээ болох нь” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл;
- 2011-2012 он, “Ураны эрх зүйн зохицуулалт”, “Ураны салбар дахь төрийн оролцоо”, “Уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт ба эдийн засгийн аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл;
- 2012 он, “Цацраг идэвхт ашигт малтмал болон, цөмийн энерги ашиглах хууль, эрх зүйн орчинг олон улсын жишигт хүргэх” сэдэвт судалгаа;
- 2017 он, Төрийн бус байгууллагын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээ;
- 2018 он, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүх хуралдаан хойшлох буюу удааширч буй шалтгаан нөхцөл” сэдэвт судалгаа;
- 2019 он, “Кодификацийг амжилттай хэрэгжүүлж буй гадаад орнуудын туршлага” харьцуулсан судалгаа;
- 2020 он, “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд судалгаа;
- 2020 он, Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээгч /илчлэгч/-ийг хамгаалах тухай хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ;
- 2009-2019 он, Хууль зүйн судалгааны тайлангийн эмхэтгэл I, II, IV, V, VI боть;
- 2020 он, ХБНГУ-ын Үндсэн хууль (орчуулга);
- 2020 он, Сонгуулийн тухай хуулийн асуулт, хариултын гарын авлага;
- 2020 он, Хөдөлмөрийн харилцаа (асуулт, хариултын гарын авлага);
- 2020 он, “Эрүүгийн хууль дахь гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл.