2017-09-25 13:19
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан ажилд шалгаруулж авна

Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан ажилд шалгаруулж авна.

Нэгж, алба, ажлын байр

Орон тоо

Ажлын тодорхойлолт

Ажлын байранд тавигдах ерөнхий шалгуур

1 Хууль зүйн судалгааны төвд  эрдэм шинжилгээний ажилтан

1

  • Хууль зүйн хавсарга болон суурь судалгаа хийх
  • Судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, илтгэл тавих
  • Хамтарсан болон багийн судалгааны ажилд оролцох
  • Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх
  • Хууль зүйн магистраас доошгүй зэрэгтэй.
  • Гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх. /Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин түвшин тогтоох шалгалтын (TOEFL, IELTS зэрэг) 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно/
  • Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах сонирхолтой
  • Шинийг санаачлагч, эрэлхийлэгч, сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй
  • Тогтвор суурьшилтай, ачаалал даах чадвар, багаар ажиллах эрмэлзлэлийг харгалзана
  • Судалгааны ажил хийж байсан туршлагатай бол давуу тал болно.
2 Хууль зүйн судалгааны төвд Социологич эрдэм шинжилгээний ажилтан

1

  • Хууль зүйн хавсарга болон суурь судалгаа хийх
  • Судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, илтгэл тавих
  • Хамтарсан болон багийн судалгааны ажилд оролцох
  • Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх
  • Статистикч, социологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эрх зүйч давхар мэргэжилтэй бол давуу тал болно.
  • Судалгааны програм ашиглах чадвартай байх
  • Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх. /Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин түвшин тогтоох шалгалтын (TOEFL, IELTS зэрэг) 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно/
  • Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах сонирхолтой
  • Тогтвор суурьшилтай, ачаалал даах чадвар, багаар ажиллах эрмэлзлэлийг харгалзана
  • Статистикийн судалгаа, социологийн судалгааны чиглэлээр ажилласан туршлагатай бол сайн

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл
  2. Дипломын хуулбар
  3. Төрийн албан хаагчийн анкет, 3 үеийн товч намтар, зураг 2 хувь
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй/
  6. Ажил байдлын тодорхойлолт /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2017 оны 7 дугаар сарын 20-ны 17:00 цагийн дотор Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн 202 тоот өрөөнд биечлэн авч ирнэ үү. Утас: 11-315735

Төрөл: Ил тод байдал, Мэдээ