Байгууллагын түүх

2023 он:

2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчлан тогтоож өгсөн.

2009 он:

Тус төвийг Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 18 дугаар тогтоолоор Хууль зүйн үндэсний хүрээлэн болгож өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулж Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2009 оны 33 дугаар тушаалаар Хүрээлэнгийн дүрэм, 62 дугаар тушаалаар зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.

2002 он:

Хууль зүйн үндэсний хүрээлэнг анх Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 121 дүгээр тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Хууль зүйн мэдээллийн төв, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Прокурорын давтан сургалтын төв, Цагдаагийн академийн дэргэдэх Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судлах хүрээлэн болон Хуульчдыг давтан сургах төвийг тус тус нэгтгэн “Хууль зүйн үндэсний төв" нэртэйгээр байгуулж, дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тоог Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 222 дугаар тушаалаар баталсан.