3827-12-16 15:13
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан ажилд шалгаруулж авна

1. Хууль зүйн судалгааны төвд Социологич эрдэм шинжилгээний ажилтан

1

  • Хууль зүйн хавсарга болон суурь судалгаа хийх
  • Судалгааны хурал, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, илтгэл тавих
  • Хамтарсан болон багийн судалгааны ажилд оролцох
  • Судалгааны тайлан, гарын авлага бэлтгэх
  • Статистикч, социологич мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эрх зүйч давхар мэргэжилтэй бол давуу тал болно.
  • Судалгааны програм ашиглах чадвартай байх
  • Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх. /Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин түвшин тогтоох шалгалтын (TOEFL, IELTS зэрэг) 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно/
  • Судалгааны ажил эрхлэх, энэ чиглэлд цаашид дагнан ажиллах сонирхолтой
  • Тогтвор суурьшилтай, ачаалал даах чадвар, багаар ажиллах эрмэлзлэлийг харгалзана
  • Статистикийн судалгаа, социологийн судалгааны чиглэлээр ажилласан туршлагатай бол сайн

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл
  2. Дипломын хуулбар
  3. Төрийн албан хаагчийн анкет, 3 үеийн товч намтар, зураг 2 хувь
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт /сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй/
  6. Ажил байдлын тодорхойлолт /хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийг тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх/

Бүртгэл: Бүрдүүлсэн материалыг 2017 оны 10 дугаар сарын 6-ны 17:00 цаг хүртэл  Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн 202 тоот өрөөнд биечлэн авч ирнэ үү. Утас: 11-315735

Төрөл: Ил тод байдал