7753-09-20 15:37
+(976)-11-315735 | @: info@legalinstitute.mn | English

ХЗДХ-ийн салбарын үйлдвэрийн газруудын бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэнд ХЗҮХ амжилттай оролцлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэр, үйлчилгээг дэмжих, тэдгээрийн бараа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх мөн төсвийн зарлагыг хэмнэж үр ашигтай зарцуулах, алба хаагчдын нормын хувцасны стандартыг бүрэн хангах зорилгоор энэхүү үзэсгэлэн 2 дугаар сарын 2-ны өдөр ХХЕГ-ын спорт танхимд 10-17 цагийн хооронд хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү үзэсгэлэнд тус салбарын улсын төсөвт, төрийн өмчит аж ахуйн тооцоот 10 үйлдвэр, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Архивын ерөнхий газрын хэвлэх үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн тавигдсан. Мөн энэ үеэр Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг салбарынхаа албан хаагчид болон олон нийтэд танилцуулсан юм.

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хэвлэх үйлдвэр нь хүрээлэнгийн тогтмол хэвлэл “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”, “Хууль дээдлэх ёс” сэтгүүл мөн тус хүрээлэнгээс эрхлэн гаргаж байгаа эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл, эрх зүйн ном, гарын авлага, сургалт, сурталчилгааны материал олон нийтэд танилцууллаа.

ХЗҮХ-ийн Хэвлэх үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд

  • Ном, гарын авлага
  • Сонин
  • Сэтгүүл
  • Танилцуулга
  • Брошур
  • Плакат
  • Албан бланк
  • Урилга, мэндчилгээ
  • Өргөмжлөл, талархал
  • Нэрийн хуудас
  • Дугтуй

Салбарынхаа үйлдвэрлэгчдийг хэрэглэгчтэй холбох, бүтээгдэхүүний чанар стандарт, загварыг захиалагчид танилцуулах, улмаар эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлэх арга замыг илүү оновчтой тодорхойлоход энэ үзэсгэлэнгийн гол зорилго чиглэгдсэн байна.

Төрөл: Мэдээ